Introduction

Аудит гэж юу вэ? Тодорхой цаг хугацаагаар тасалбар болгосон үйл явдал нь шалгуурын нийцлийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт, тайлан илэрхийлэх процесс бөгөөд шалгуур ба шалгах процесс тодорхой байх ёстой.

Тухайлбал: Санхүүгийн тайлангийн аудит нь тухайн санхүүгийн жилээр тасалбар болгон бэлтгэсэн захиалагч/үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан нь Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартад нийцсэн, үнэн зөв бэлтгэсэн эсэхэд дүгнэлт илэрхийлэхийн тулд Аудитын Олон Улсын Стандартад нийцсэн арга аргачлал, горимоор аудит хийж, бичгээр дүгнэлт ба тодруулга бүхий тайланг өгөх.

 

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Улс орон
Энэхүү маягтыг ашигласнаар та өгөгдлийг маань боловсруулахтай хамааралтай нөхцлийг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого.

Аудитыг хэн хийдэг вэ? Олон улсын ба Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын лиценз бүхий этгээд аудитыг хийж, Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, аудиторын нэрээр аудитын дүгнэлт илэрхийлнэ. Аудитыг багаар гүйцэтгэдэг бөгөөд аудитын баг нь дүгнэлтийг баталгаажуулах партнер буюу захирал (Монгол улсад ихэвчлэн гүйцэтгэх захирал байдаг), аудитыг гардан гүйцэтгэх аудитор, багийн гишүүд буюу туслах, шинжээч (үнэлгээчин, тусгай мэргэжлийн инженер, актуарч, эдийн засагч, мэдээллийн технологийн инженер г.м) гишүүдээс бүрддэг.