
Худалдааны салбар
Худалдааны салбар нь хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, цахим худалдааны өсөлт, технологийн хурдацтай хөгжил, гадаад валютын ханшийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл болон өсөн нэмэгдэж буй өрсөлдөөний нөлөөгөөр эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Ийм орчинд худалдааны бизнесүүд хэрэглэгчийн үйлчилгээг тасралтгүй сайжруулах, бараа материалын удирдлагаа оновчтой болгох, ашигт ажиллагаагаа хадгалах болон хууль, зохицуулалтын шаардлагыг хангах зэрэг олон талт сорилтуудтай тулгарч байна.
Түүнчлэн худалдааны байгууллагуудад өртөг тооцоолол, бараа материалын хяналт, импортын барааны бүртгэл, орлого хүлээн зөвшөөрөлт, татварын нийцэл болон дотоод хяналтын тогтолцоотой холбоотой асуудлууд түгээмэл тохиолддог. Ялангуяа олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон жижиглэн болон бөөний худалдааны хэлбэрээр борлуулдаг байгууллагуудын хувьд өртөг тооцоолол, бүртгэл болон хяналтын тогтолцоог оновчтой зохион байгуулах нь ашигт ажиллагаа болон эрсдэлийн удирдлагад чухал ач холбогдолтой байдаг.
Мүүрийн зөвлөхүүд уул уурхай, цахилгаан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас загвар, гоо сайхан, нефтийн бүтээгдэхүүн болон бусад худалдааны салбарын бизнесүүдэд аудит, баталгаажуулах үйлчилгээ, НББ болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай. Мөн бид олон улсын франчайзингийн сүлжээний бизнесүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай.
Бид байгууллагуудад дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах, бүртгэл тайлагналын орчноо оновчтой болгох, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо бизнесийн онцлогт нийцүүлэн боловсруулах, татварын эрсдэлийг бууруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр практик, үнэ цэнтэй дэмжлэг үзүүлдэг.














