
Санхүүгийн тайланг нягтлах ажил
Бид танд туслахдаа баяртай байх болно!
Хэрэв танд байгууллагын санхүүгийн тайлан болон завсрын үеийн санхүүгийн мэдээлэлд хязгаарлагдмал баталгаажуулалт авах хэрэгцээ байгаа бол манай санхүүгийн тайланг нягтлах үйлчилгээг сонгох боломжтой.
Санхүүгийн тайланг нягтлах ажил нь санхүүгийн тайлангийн аудиттай харьцуулахад аудиторын хэрэгжүүлэх горим, шалгалтын цар хүрээ илүү хязгаарлагдмал байдаг тул олгогдох баталгааны түвшин нь аудитынхаас бага буюу хязгаарлагдмал баталгаажуулалт байдаг. Үүний зэрэгцээ аудиттай харьцуулахад харьцангуй бага хугацаа, нөөц шаарддаг давуу талтай.
Та өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн дараах төрлийн нягтлах үйлчилгээнээс сонгох боломжтой. Үүнд:
- Жилийн санхүүгийн тайланг нягтлах ажил
Хараат бус аудитор байгууллагын жилийн санхүүгийн тайланд нягтлах ажил гүйцэтгэж, хязгаарлагдмал баталгаажуулалт өгнө. - Завсрын үеийн санхүүгийн мэдээллийг нягтлах ажил
Хараат бус аудитор байгууллагын завсрын үеийн санхүүгийн мэдээлэлд нягтлах ажил гүйцэтгэж, хязгаарлагдмал баталгаажуулалт өгнө.
Хэрэв та манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, эсвэл өөрийн хэрэгцээнд тохирсон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Бид танд мэргэжлийн түвшинд туслахдаа үргэлж баяртай байх болно
Туршлагатай мэргэжилтнүүд
Бидний үйлчилгээ
Хэрэв танд нэмэлт хэрэгцээ, шаардлага байгаа эсвэл манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй эргэлзэлгүй холбогдоно уу
"*" indicates required fields


















