
Барилга, бүтээн байгуулалтын салбар
Барилга, бүтээн байгуулалтын салбар нь хотжилт, дэд бүтцийн хөгжил, орон сууцны эрэлт хэрэгцээ, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын өсөлттэй холбоотойгоор тасралтгүй хөгжиж байна. Гэсэн хэдий ч тус салбарын бизнесүүд нь барилгын материалын үнийн хэлбэлзэл, санхүүжилтийн хүртээмж, төслийн хугацааны эрсдэл, хөдөлмөрийн нөөцийн хомсдол зэрэг олон талт сорилтуудтай нүүр тулж байна.
Түүнчлэн барилгын салбарын байгууллагуудад санхүүгийн тайлагнал, өртөг тооцоолол, төсвийн хяналт болон орлого хүлээн зөвшөөрөлттэй холбоотой нарийн төвөгтэй асуудлууд түгээмэл тулгардаг. Үүнд СТОУС 15-ын дагуу барилгын гэрээний орлого хүлээн зөвшөөрөлт, төсөвт өртгийн удирдлага, барилгын ажлын үеийн дотоод хяналт, төслийн өртөг хуваарилалт, борлуулалтын бүртгэл болон татварын эрсдэлтэй холбоотой асуудлууд багтдаг.
Мүүрийн мэргэжилтнүүд барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнесүүдэд аудит, баталгаажуулах үйлчилгээ, НББ болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай. Бид барилгын өртөг болон орлогыг стандартын дагуу үнэн зөв бүртгэх, мөн хууль, зохицуулалтын шаардлагыг хангах чиглэлээр практик, үнэ цэнтэй дэмжлэг үзүүлдэг.
Бид салбарын онцлог мэдлэг, практик туршлагадаа тулгуурлан барилгын бизнесүүдэд эрсдэлээ үр ашигтай удирдах, санхүүгийн тайлагнал болон засаглалын орчноо сайжруулах, тогтвортой өсөлтөө дэмжихэд нь туслахыг зорьдог.














