Коронавирусын тархалт сүүлийн хэдэн долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Олон хамт ажиллагсад надаас энэ мэдээлэл хэтрүүлэгтэй байгаа эсэхийг асууж байсанд үгүй гэж хариулж байсан, энэ бол ноцтой асуудал юм. Асуудал нь сарьсан багваахай, гахай гэх мэт жижиг хөхтөн амьтдад байдаг вирусээс үүдэлтэй халдварт өвчин бөгөөд “амьтнаас хүн рүү” дамжих чадалтай. Нөгөө нэг асуудал бол өргөн тархсан халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээ, вакцинжуулалт хараахан боловсруулагдаагүй байгаа явдал юм. Өвчтөнд өгч чадах цорын ганц тусламж бол бие махбодын дархлаа нь халдвартай тэмцэхэд туслах тусламж юм. Энэ вирус нь залуу, хөгшин настай хүмүүст хамгийн ихээр нөлөөлдөг ба ердийн ханиаднаас ялгаатай нь эрүүл биетэй насанд хүрэгчдийг бас үхэлд хүргэж байгаа нь аймшигтай.
Энэ вирусийг маш аюултай болгож байгаа зүйл бол халдвар агаар дуслын замаар маш хялбар дамждаг ба халдвартай хэдий ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа хүмүүс юм. Энэ нь 2002 онд Хятад улсад гарсан SARS өвчлөлөөс арай бага үхлийн аюултай харагдаж байна. SARS халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувийг хөнөөсөн бол Коронавирус халдвар авсан хүмүүсийн 2 орчим хувь нь нас барж байгаа. Гэсэн хэдий ч Коронавирус нь SARS-ээс илүү хурдан тархдаг нь харагдаж байна. Халдварын шинж тэмдэг нь ханиалгах ба найтаах. ба шүлсээр хавьтах замаар дамждаг. Халдвартай болон халдваргүй хүмүүсийн хооронд шууд холбоо харилцаа тогтоосноор уг өвчин халдварладаг.
Эпидемиологийн үүднээс авч үзвэл хариулт нь тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ нь халдварын эх үүсвэрийг арилгах, анхны дэгдэлт гарсан газруудыг цэвэрлэх, түүнтэй адил бусад хүмүүс, эсвэл халдвар авсан хүмүүсийг хорио цээрийн дэглэмд оруулах замаар хийгддэг. Аялал жуулчлалын хязгаарлалт нь халдвар тархах боломжийг бууруулахад тусалдаг. Энэ өвчний эсрэг вакциныг хурдан боловсруулахад хүчин чармайлт гаргаж буй боловч хамгийн хурдан хугацаанд боловсруулахад хэд хэдэн сар шаардлагатай болдог. Энэ хооронд халдварыг хянах үндсэн зарчим, халдвар авсан хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ нь бидний хийж чадах бүх зүйл юм.
Коронавирусын эмчилгээ байхгүй. Цорын ганц эмнэлгийн стратеги нь бие мах бодийн дархлааны тогтолцоог өвчинтэй тэмцэхэд туслан дэмжих эмчилгээ юм. Энэ бол шинэ өвчин тул хүмүүс урьд өмнө нь ийм өвчинд өртөөгүй бөгөөд өртсөн ч эсэргүүцэх дархлаа байхгүй байна. Шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшлийн үр дүнд дархлаажуулалтыг үр дүнтэй хөгжүүлэх боломжтой болж байна. Гэсэн хэдий ч энэхүү дархлаажуулалтыг турших, үйлдвэрлэхэд хэдэн сарын хугацаа шаардагдана. Хязгаарлалтын стратеги нь тархалтыг өвөл хүртэлх хугацаанд барьж, дараагийн өвөл гэхэд дархлаажуулалтыг хийх боломжтой гэж найдаж байна.
Бизнесийн үүднээс авч үзвэл үр нөлөө нь бас их байна. Вирус тархах магадлалыг бууруулах зорилгоор Хятад дахь олон үйлдвэрийг шинэ жилийн баяр ёслолын ажиллагаанд оруулахааргүй болгосон бөгөөд ихэнх нь хаалттай хэвээр байна. Хятадаас өөрсдийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгийг татан авдаг дэлхийн бүх үйлдвэрлэгчдэд энэхүү зогсонги байдалд нөлөөлж болзошгүй юм. Нэмж дурдахад эдгээр бүтээгдэхүүнийг эцсийн цэг рүү нь хүргэдэг усан онгоцнууд боомтод сул зогсоно. Үүний улмаас тухайн хөлөг онгоцоор буцаан тээвэрлэгдэх ёстой байсан ачаа мөн тээвэрлэгдэх боломжгүй болон боомтууд дээр хадгалагдан хүлээгдэж байна.
Энэ үйл явдлаас сурах чухал сургамжууд бий. Орчин үед эрүүл мэндийн салбар дэвшилттэй хөгжсөн хэдий ч бидний эрүүл ахуй, халдварын хяналт эргэлзээ төрүүлж байна. Мөн бид ямар ч ойлголтгүй, хэрхэн эмчлэх нь тодорхойгүй, вакцин нь бүтээгдээгүй шинэ организмуудтай тулгарсаар байна. Шинэ өвчин тус бүртэй хэрхэн тэмцэх талаар эмнэлгийн мэдээлэл авах хүртлээ бид хуучинсаг өвчин эмгэгийг хязгаарлах арга барилд найдахаас өөр аргагүй. Карентин эсвэл хорио цээр нь аль нэг үндэстэн эсвэл нийгмийн хөгжил, нас хүйс гарал угсаа хамаарахгүйгээр үйлчлэх ёстой юм. Хамгийн гол хүчин зүйл бол халдвар болон халдварт өртөх өндөр эрсдэл билээ.
Бизнесийн үүднээс авч үзэхэд бидний эрсдэлийн үнэлгээ нь дэлхий даяар бүс нутгийн эрүүл мэндийн эрсдэлийн талаарх ойлголтыг хамааруулах ёстой. Эдгээр эрсдэлийг нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, логистикийн төлөвлөлтийг сайжруулах замаар бууруулах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн автоматжуулалт нь бага цалинтай орнуудад үйлдвэрлэл эрхлэхэд чиглэсэн үнэ цэнийн давуу талыг улам бүр бууруулж байна. Автоматжуулалт нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээний цэгтэй ойр үр ашигтай үйлдвэрлэлт хийх боломжийг бий болгодог тул дээр дурдсан эрсдэлийг бууруулна. Бүс нутгийн эрүүл мэндийн тасалдал эсвэл логистикийн хоцрогдол зэрэг бизнесийн эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй.
Энэ нийтлэлийг Мүүрь Глобал сүлжээний харъяа хараат бус компани Грасси-гын Жозеф Томайно бичив. Нийтлэлийг зөвшөөрөлтэйгээр ашиглав.
"*" indicates required fields













