
Татварын зөвлөх үйлчилгээ
Танилцуулга
Татварын хууль, зохицуулалтын шаардлагыг зөв хэрэгжүүлэх, татварын эрсдэлийг удирдах нь байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Мүүрийн зөвлөхүүд нь байгууллагуудад дотоодын болон олон улсын татварын орчинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой, практик зөвлөгөө үзүүлдэг.
Бид татварын нийцэл, татварын төлөвлөлт, НӨАТ, суутган татвар, хойшлогдсон татвар, татварын маргаан, алдагдал шилжүүлэлт зэрэг асуудлуудаар мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээс гадна бизнесийн бүтэц, хөрөнгө оруулалтын төлөвлөлт болон олон улсын татварын асуудлуудад зөвлөгөө өгдөг.
Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан компаниудад үнэ шилжилт, давхар татварын асуудал, BEPS (татварын суурийг бууруулж ашиг шилжүүлэхийн эсрэг зохицуулалт) зэрэг олон улсын татварын шаардлагыг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Манай татварын зөвлөх үйлчилгээ нь татварын эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах болон бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжихэд чиглэнэ.
Манай үйлчилгээний хүрээнд:
- Татварын зөвлөгөө өгөх
- Татварын тайлан бэлтгэх
- Татварын хяналт хийх, эрсдэлийг үнэлэх
- Татвартай холбоотой асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах
- Татварын хяналт шалгалт болон маргаантай асуудлаар төлөөлөн оролцох
Хэрэв та татварын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авах, эсвэл өөрийн бизнесийн онцлогт тохирсон шийдэл боловсруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Туршлагатай мэргэжилтнүүд
Зөвлөх үйлчилгээ
Хэрэв танд нэмэлт хэрэгцээ, шаардлага байгаа эсвэл манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй эргэлзэлгүй холбогдоно уу
"*" indicates required fields

















