Introduction

СЗХ-ны ‘Үнэт цаасны бүртгэлийн журам”, Мүүрь Аудит ХХК-ийн “Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх журам” болон “Мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу манай фирм 2021-2022 оны бизнесийн жилийн Аудитын ил тод байдлын тайлангаа бэлтгэн танд толилуулж байна.

Мүүрь Монгол нь аудитын ил тод байдлын тайланг анх удаа бэлтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж байна. Энэ нь Монгол Улсын аудитын фирмүүд дундаас анх удаа ил тод байдлын тайлангаа бэлтгэн олон нийтэд мэдээлж буй гэдгээрээ онцлог юм. Аудитын фирмүүд өөрсдийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлснээр аудит, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний талаар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, оролцогч талууд болон олон нийт илүү сайн ойлголттой болох, улмаар илүү оновчтой шийдвэр гаргахад эергээр нөлөөлөх ач холбогдолтой юм.

Мүүрь Монгол нь дэлхийн 113 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Мүүрь Глобал сүлжээний гишүүн бөгөөд бид олон улсын стандартад нийцсэн чанартай, үнэ цэнтэй үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг зорьдог билээ. Та бүхэн энэхүү ил тод байдлын тайлангаас Мүүрь Аудит ХХК-ийн чанарын удирдлагын тогтолцоо болон 2021-2022 оны бизнесийн жилд хийгдсэн аудитын чанартай холбоотой голлох ажлуудын мэдээлэлтэй танилцана уу!

Үйлчилгээний хүсэлт

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Улс*