
Хөдөө аж ахуйн салбар
Хөдөө аж ахуйн салбар нь цаг уурын өөрчлөлт, байгаль орчны эрсдэл, зах зээлийн үнийн хэлбэлзэл, санхүүжилтийн хүртээмж, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл болон хууль, зохицуулалтын орчны өөрчлөлт зэрэг олон төрлийн сорилтуудтай тулгарсаар байна. Ялангуяа Монгол Улсын хувьд уур амьсгалын эрс тэс нөхцөл, бэлчээрийн доройтол, тогтвортой үйлдвэрлэлийн шаардлага болон экспортын зах зээлийн шаардлагууд нь салбарын бизнесүүдэд эрсдэлийн удирдлага, үр ашигтай санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөлтийн хэрэгцээг улам нэмэгдүүлж байна.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын байгууллагуудад биологийн хөрөнгийн бүртгэл, үйлдвэрлэлийн циклийн өртөг тооцоолол, бараа материалын үнэлгээ, төрийн татаас болон татварын хөнгөлөлтийн бүртгэл, СТОУС-ын хэрэгжилт болон дотоод хяналтын тогтолцоотой холбоотой нарийн төвөгтэй асуудлууд түгээмэл тулгардаг.
Мүүрийн мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн салбарын байгууллагуудад аудит, баталгаажуулах үйлчилгээ, НББ болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай. Манай Мэргэжлийн үйлчилгээний захирал У. Оюунаа нь хөдөө аж ахуйн салбарын нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бөгөөд тус салбарт нягтлан бодогч, эдийн засагч, ерөнхий нягтлан бодогч, татварын зөвлөх болон аудитор зэрэг чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай.
Бид ХАА-н салбарын байгууллагуудад СТОУС-ыг практикт хэрэгжүүлэх, үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломжийг зөв ашиглах, үйлдвэрлэлийн циклийн онцлогт нийцсэн өртөг тооцооллыг оновчтой хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар практик, үнэ цэнтэй зөвлөгөө өгч, бизнесийн тогтвортой өсөлт болон эрсдэлийн удирдлагыг дэмжин ажилладаг.














