
Үнэ шилжилтийн зөвлөх үйлчилгээ
Мүүрийн зөвлөхүүд үндэстэн дамнасан групп компаниуд болон харилцан хамааралтай этгээдүүдтэй ажилладаг бизнесүүдэд Монгол Улсын үнэ шилжилтийн зохицуулалт болон олон улсын татварын шаардлагад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Үнэ шилжилт нь хил дамнасан болон харилцан хамааралтай талуудын ажил гүйлгээтэй холбоотойгоор бизнесүүдийн анхаарах хамгийн чухал татварын асуудлуудын нэг болоод байна. Монгол Улс болон олон улсын хэмжээнд үнэ шилжилтийн тайлагнал, баримтжуулалт, нийцлийн шаардлагууд тогтмол хөгжиж, илүү нарийсаж байгаа энэ үед байгууллагууд үнэ шилжилтийн эрсдэлээ зөв удирдах шаардлагатай болж байна.
Манай мэргэжилтнүүд байгууллагын үйл ажиллагааны онцлог, салбарын практик болон группийн бүтцэд нийцсэн үнэ шилжилтийн бодлого боловсруулах, тайлагнал бэлтгэх болон эрсдэлийг бууруулахад практик, бодитой дэмжлэг үзүүлдэг.
Манай үнэ шилжилтийн үйлчилгээний хүрээнд:
Үнэ шилжилтийн зөвлөгөө болон бодлого боловсруулах үйлчилгээ
Бид харилцан хамааралтай талуудын ажил гүйлгээг хууль, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор үнэ шилжилтийн бодлого боловсруулах, хянах болон оновчтой болгоход зөвлөгөө өгдөг.
Үнэ шилжилтийн тайлагналын үйлчилгээ
Бид Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасан үнэ шилжилтийн тайлагнал болон баримтжуулалтын шаардлагыг хангах хүрээнд дараах тайлангуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг:
- Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан (ҮШТ-01 маягт)
- Дотоод үнэ шилжилтийн тайлан (ҮШТ-02 маягт)
- Ерөнхий үнэ шилжилтийн тайлан (ҮШТ-03 маягт)
- Улс бүрээрх үнэ шилжилтийн тайлан (ҮШТ-04 маягт)
Үнэ шилжилтийн бэнчмарк судалгаа
Бид харилцан хамааралтай ажил гүйлгээ нь “сунгасан гарын зарчим”-д нийцэж буй эсэхийг тодорхойлох зорилгоор бэнчмарк судалгаа болон харьцуулагдах байдлын шинжилгээг гүйцэтгэдэг.
Дотоод үнэ шилжилтийн тайлангийн сургалт
Манай үнэ шилжилтийн баг нь олон улсын болон дотоодын татварын мэдлэг, туршлагадаа үндэслэн Монгол хэл дээрх анхны бөгөөд хамгийн дэлгэрэнгүй онлайн Дотоод үнэ шилжилтийн тайланг бэлтгэх сургалтыг боловсруулсан. Энэхүү сургалт нь Дотоод үнэ шилжилтийн тайланг бэлтгэх шаардлага, баримтжуулалтын аргачлал болон практикт хэрэгжүүлэх талаар бодитой мэдлэг олгоход чиглэгддэг.









