
Үйлдвэрлэлийн салбар
Үйлдвэрлэлийн салбар нь зах зээлийн эрэлт хэрэгцээний өөрчлөлт, технологийн дэвшил, өрсөлдөөний өсөлт болон дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс шалтгаалан эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийн хувьд нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, үйл ажиллагааны зардлын өсөлт, хүний нөөцийн хязгаарлалт, санхүүжилтийн хүртээмж болон гадаад зах зээлд гарах бэрхшээл эрэг сорилтууд тулгарч байна.
Өнөөгийн үйлдвэрлэгчид илүү өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, үйл ажиллагааны үр ашгаа сайжруулах, хэрэглэгчийн хэрэгцээнд илүү хурдан хариу үзүүлэх, мөн өрсөлдөөнт орчинд тогтвортой ажиллах шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд санхүүгийн удирдлага, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага болон найдвартай тайлагналын тогтолцоо нь улам бүр чухал ач холбогдолтой болж байна.
Мүүрь Монгол нь үйлдвэрлэлийн салбарын бизнесүүдийн үйл ажиллагаа, санхүүгийн онцлогт тохирсон мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Манай мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн компаниудад аудит, баталгаажуулах үйлчилгээ, НББ болон татварын зөвлөх үйлчилгээ, дотоод хяналт болон эрсдэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээг хүргэдэг.
Бид үйлдвэрлэлийн бизнесүүдэд засаглалын тогтолцоогоо бэхжүүлэх, санхүүгийн тайлагнал болон нийцлийг сайжруулах, эрсдэлийг үр ашигтай удирдах, мөн Монголын бизнесийн орчинд нийцсэн практик, үнэ цэнтэй шийдлүүдээр тогтвортой өсөлтийг дэмжихэд туслахыг зорьдог.














