Financial service

Санхүүгийн үйлчилгээ

Санхүүгийн салбар нь өнөөдөр хууль, зохицуулалтын орчны тасралтгүй өөрчлөлт, зах зээлийн өндөр өрсөлдөөн, бизнесийн эрсдэл болон технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд санхүүгийн байгууллагууд тогтвортой өсөлтөө хадгалах, хууль, зохицуулалтын шаардлагыг хангах, эрсдэлээ оновчтой удирдах болон харилцагч, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх шаардлагатай тулгарч байна.

Мүүрь Аудит нь Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлийн оролцогчид болон даатгалын салбарын байгууллагуудад аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан мэргэжлийн байгууллага юм. Манай мэргэжилтнүүд банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компани, финтек, даатгал болон бусад санхүүгийн байгууллагуудад аудит, баталгаажуулах үйлчилгээ, дотоод хяналт, засаглал, НББ болон татварын зөвлөх үйлчилгээ, due diligence болон тохиролцсон горим гүйцэтгэх үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг.

Бид үйлчлүүлэгчдэдээ хууль, зохицуулалтын нийцлийг хангах, татвар болон үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, дотоод хяналт болон засаглалын тогтолцоог бэхжүүлэх, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд практик, үнэ цэнтэй дэмжлэг үзүүлэхийг зорьдог.

Financial service

mnMongolian