Бидний тухай

Бидний тухай

Бид хэн бэ

Мүүрь Монгол нь Мүүрь Глобаль олон улсын сүлжээний Монгол дахь гишүүн фирм бөгөөд аудит, баталгаажуулалт, татвар, нягтлан бодох бүртгэл, засаглал, эрсдэлийн удирдлага болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм.

Мүүрь Глобал нь дэлхийн 110 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсын тэргүүлэх мэргэжлийн үйлчилгээний сүлжээнүүдийн нэг бөгөөд дэлхий даяар мянга мянган байгууллагад аудит, татвар болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Мүүрь Монгол нь энэхүү олон улсын сүлжээний аргачлал, чанарын стандарт, мэргэжлийн туршлагыг Монголын бизнесийн орчин болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээтэй хослуулан хүргэдэг.

 

Мүүрь Аудит ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд 2016 онд Мүүрь Глобал сүлжээнд корреспондент фирмээр нэгдэж, 2019 онд албан ёсны гишүүн фирм болсон. Бид Монгол Улсын Сангийн яамнаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд үнэт цаасны болон даатгалын зах зээлийн оролцогч байгууллагуудад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхээ бүртгүүлсэн.

Бид үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдэдээ хүргэх үнэ цэнийг тууштай эрхэмлэн, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг ямагт чанд сахин ажиллаж ирсэн нь манай хамт олны хамгийн том бахархал билээ. Манай баг олон улсын стандарт, аргачлалын дагуу өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг бөгөөд ямар ч нөхцөлд мэргэжлийн үнэт зүйл, шударга байдал, хараат бус байдлаа хадгалан ажиллахыг чухалчилдаг. Энэ нь биднийг Монголын зах зээлд найдвартай, шударга, чанартай үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн фирмийн нэр хүндийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн.


Мүүрь Глобалын тухай

Мүүрь Глобал сүлжээний тухай

Мүүрийн зорилго бол хүмүүсийг хөгжин дэвжихэд нь туслах явдал юм. Хүмүүс гэдэг нь манай үйлчлүүлэгчид, манай мэргэжилтнүүд болон тэдний ажиллаж, амьдарч буй нийгэм бүхэлдээ хамаарна.

Мүүрь Глобаль нь дэлхийн 110 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсын тэргүүлэх мэргэжлийн үйлчилгээний сүлжээний нэг бөгөөд дэлхий даяар 37,000 гаруй мэргэжилтнүүдтэй. Мүүрь Глобал сүлжээний төв нь Лондон хотод байрладаг.

Мүүрийнхэнтэй хамтарч ажиллана гэдэг нь та таны амжилтын талаар маш их санаа тавьдаг, танд болон таны бизнест бодит үр дүнг хүргэхийн тулд хүчин чармайлт гаргаж, чин сэтгэлээсээ таны төлөө ажилладаг мэргэжилтнүүдтэй хамтарна гэсэн үг юм. Бид үйлчилгээгээ хүргэхдээ ахлах түвшний ажилтнуудын оролцоог бусад фирмүүдтэй харьцуулахад хавьгүй өндөр байлгаж, танд хүргэх бодит өгөөжийг чухалчилдаг.

About Us
116 Улс орон
37000+ Мэргэжилтнүүд
230+ бие даасан фирмүүд
560+ Оффисууд

Дэлхийн даяарх дэмжлэг

Мүүрь Глобаль олон улсын сүлжээгээр дамжуулан та дэлхийн 100 гаруй улсын мэргэжлийн зөвлөхүүдэд хандах боломжтой. Ингэснээр танд дараах давуу талууд бий болно:
• Үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын дотоодын зах зээлийн бодит ойлголт, мэдлэгтэй зөвлөхүүдтэй ажиллах,
• Улс орон дамнасан нэгдсэн чанарын аргачлал, стандартыг мөрддөг үйлчилгээ авах,
• Олон улсын бүтэц, зохицуулалт болон хил дамнасан ажил гүйлгээний чиглэлээр мэргэшсэн экспертүүдийн дэмжлэг авах.
Хэрэв танай байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулдаг эсвэл олон улсын зах зээлд тэлэх зорилготой бол бид олон улсын багуудыг уялдуулан ажиллуулж, нэгдсэн зөвлөгөө, тайлагналын үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ нэг цэгийн харилцаа, зохион байгуулалтаар ханган ажиллах боломжтой.

About Us

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Улс орон
Энэхүү маягтыг ашигласнаар та өгөгдлийг маань боловсруулахтай хамааралтай нөхцлийг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого.

 

Хэрэв танд нэмэлт хэрэгцээ, шаардлага байгаа эсвэл манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй эргэлзэлгүй холбогдоно уу

mnMongolian