
Дотоод аудитын аутсорсингийн үйлчилгээ
Бид танд туслахдаа баяртай байх болно!
Зөвхөн өнгөрсөн хугацааны санхүүгийн мэдээллийг баталгаажуулахаас илүүтэйгээр үйл ажиллагааны, мэдээллийн технологийн, нийцлийн болон залилангийн гэх мэт олон төрлийн баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэдэг тул дотоод аудит нь байгууллагад илүү үнэ цэнийг бий болгодог.
Үр дүнтэй дотоод аудитын үйл ажиллагаа нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, болон дотоод хяналтын процессыг сайжруулж хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд үйл ажиллагаагаа амжилттай явуулах, тавьсан зорилгодоо хүрэхэд байгууллагад тусалдаг.
Бид дараах төрлийн дотоод аудитын аутсорсингийн үйлчилгээг (үйл ажиллагааны, санхүүгийн, нийцлийн болон мөнгөний үнэ цэнийн аудит) хүргэдэг:
- Бүрэн аутсорсинг (Full outsourcing)
- Хэсэгчилсэн аутсорсинг (Partial outsourcing)
- Хамтарсан (Co-sourcing)
- Туслах гэрээ (Subcontracting)
-
Дотоод аудитын үйлчилгээг аутсорсинг хийх нь дараах давуу талтай:
- Хараат бус, бодит баталгаажуулалт
- Сургалт, хөгжил зэрэгтэй холбоотой зардлыг бууруулна
- Мэргэжлийн болон тодорхой хугацааны давтамжтай тайлагнал
- Цаг хугацаа болон зардал хэмнэнэ
- Үнэ цэнийг бий болгох ажиглалт, илрүүлэлт болон зөвлөмж
Туршлагатай мэргэжилтнүүд
Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйлчилгээ
Хэрэв та өөрийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг үнэлүүлж, үйл ажиллагаагаа сайжруулан зорилгодоо хүрэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.
"*" indicates required fields






