
Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ
Бид танд туслахдаа баяртай байх болно!
Мүүрийн зөвлөхүүд байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоог сайжруулах, хууль, журам болон стандартын шаардлагыг хангах, мөн санхүүгийн багийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг.
Бид байгууллагын үйл ажиллагааны онцлог, салбарын шаардлага болон удирдлагын хэрэгцээнд тулгуурлан практикт хэрэгжихүйц, үр ашигтай шийдлүүдийг санал болгодог. Манай үйлчилгээ нь нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, бүртгэл тайлагналын чанарыг сайжруулах болон санхүүгийн багийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
СТОУС болон үндэсний стандартын зөвлөгөө
Олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг зөв хэрэгжүүлэх нь байгууллагын санхүүгийн тайлагналын чанар, итгэлцэлд чухал нөлөөтэй байдаг. Бид үйлчлүүлэгчиддээ СТОУС (IFRS) болон үндэсний стандартын хэрэгжилттэй холбоотой асуудлаар нарийвчилсан мэргэжлийн зөвлөгөө, практик дэмжлэг үзүүлдэг.
Манай үйлчилгээний хүрээнд:
- СТОУС, НББОУС болон үндэсний стандартын зөвлөгөө
- Шинэ болон өөрчлөгдсөн стандартын хэрэгжилт
- Санхүүгийн тайлагналын асуудлын судалгаа, дүгнэлт
- Практик хэрэгжилт болон нийцлийн зөвлөгөө
Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах болон зөвлөгөө
Бизнесийн онцлогт нийцсэн, хууль, стандартын шаардлагыг хангасан нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах нь байгууллагын санхүүгийн тайлагналын суурь болдог. Бид байгууллагын одоогийн бодлогыг үнэлэх, шинэчлэх болон шинээр боловсруулах үйлчилгээг үзүүлдэг.
Манай үйлчилгээний хүрээнд:
- Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах
- Одоо мөрдөж буй бодлогыг шинэчлэх, сайжруулах
- СТОУС болон үндэсний стандарттай нийцүүлэх
- Бүртгэл тайлагналын практик хэрэгжилтийн зөвлөгөө өгөх
НББ, татварын сургалт болон практик зөвлөгөө
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн багийн мэдлэг, практик ур чадвар нь байгууллагын тайлагналын чанарт шууд нөлөөлдөг. Бид байгууллагын хэрэгцээнд тохирсон сургалт, практик зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэдэг
Манай сургалт, зөвлөгөө нь:
- НББ болон татварын хууль, стандартын шинэчлэлт,
- Практикт тулгардаг асуудлуудын шийдэл,
- Санхүүгийн тайлагналын бодит кейс, жишээ болон
- Санхүүгийн багийн практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Туршлагатай мэргэжилтнүүд
Зөвлөх үйлчилгээ
Хэрэв танд нэмэлт хэрэгцээ, шаардлага байгаа эсвэл манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй эргэлзэлгүй холбогдоно уу
"*" indicates required fields
















