Hero Image Hero Image

Манай үйлчилгээнүүд

Санхүүгийн аудит болон баталгаажуулах үйлчилгээ

Мүүрийнхэн бид байгууллагын дотоод хяналт, засаглал болон тайлагналын тогтолцоонд итгэлцэл бий болгох, түүнчлэн хууль, зохицуулалтын шаардлагыг хангах нь бизнесийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтойг ойлгодог. Гэвч бид зөвхөн нийцлийн үндсэн үйлчилгээ үзүүлэхээс илүү өргөн хүрээнд ажилладаг. Бид таны бизнесийг хөгжүүлэх, стратегийн зорилгодоо хүрэх, эрсдэлээ оновчтой удирдах болон оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө, шийдлүүдийг санал болгодог.

Үнэ цэнтэй аудит болон баталгаажуулах үйлчилгээний үндэс нь харилцагч болон үйлчилгээний багийн хоорондын нягт хамтын ажиллагаа гэж бид үздэг. Энэхүү хамтын ажиллагаа нь бидэнд ажлаа нарийвчлан төлөвлөж, байгууллага бүрийн үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Мүүрь Глобаль болон түүний гишүүн фирмүүд аудитын аргачлал, чанарын удирдлагын тогтолцоог дэлхийн сүлжээний хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлдэг. Иймээс манай аудит болон баталгаажуулах үйлчилгээ нь олон улсын стандарт, дэлхийн шилдэг туршлагад нийцсэн өндөр чанартай гэдэгт та итгэлтэй байж болно.

Татвар, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

Мүүрийнхэн бид бизнес эрхлэх бодит орчныг ойлгодог. Монгол Улсын татвар болон нягтлан бодох бүртгэлийн хууль, дүрэм, зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх, тайлагналын болон нийцлийн шаардлагыг хангах нь байгууллагуудад хүндрэлтэй, цаг хугацаа шаардсан ажил болдгийг бид мэднэ. Мөн бизнесүүд хязгаарлагдмал нөөцөөр богино хугацаанд үр дүн гаргахын зэрэгцээ үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх шаардлагатай байдгийг бид ойлгодог.

Бид олон төрлийн салбарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон байгууллагуудад эдгээр сорилтуудыг даван туулахад нь тусалж ирсэн туршлагатай. Иймээс бид таны бизнесийн үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийг бууруулах, тайлагналын чанарыг сайжруулахад чиглэсэн бодитой, практик санхүүгийн шийдлүүдийг санал болгодог.

Манай үйлчилгээ нь татвар болон нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль, стандартын шаардлагад нийцүүлэн үр ашигтай зохион байгуулахад чиглэдэг бөгөөд ингэснээр та тайлагнал, нийцлийн асуудалд санаа зовохгүйгээр өөрийн үндсэн бизнес, стратегийн зорилгодоо төвлөрөх боломжтой болно.

Үнэ шилжилтийн зөвлөх үйлчилгээ

Мүүрийн зөвлөхүүд үндэстэн дамнасан групп компаниуд болон харилцан хамааралтай этгээдүүдтэй ажилладаг бизнесүүдэд Монгол Улсын үнэ шилжилтийн зохицуулалт болон олон улсын татварын шаардлагад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Үнэ шилжилт нь хил дамнасан болон харилцан хамааралтай талуудын ажил гүйлгээтэй холбоотойгоор бизнесүүдийн анхаарах хамгийн чухал татварын асуудлуудын нэг болоод байна. Монгол Улс болон олон улсын хэмжээнд үнэ шилжилтийн тайлагнал, баримтжуулалт, нийцлийн шаардлагууд тогтмол хөгжиж, илүү нарийсаж байгаа энэ үед байгууллагууд үнэ шилжилтийн эрсдэлээ зөв удирдах шаардлагатай болж байна.
Манай мэргэжилтнүүд байгууллагын үйл ажиллагааны онцлог, салбарын практик болон группийн бүтцэд нийцсэн үнэ шилжилтийн бодлого боловсруулах, тайлагнал бэлтгэх болон эрсдэлийг бууруулахад практик, бодитой дэмжлэг үзүүлдэг.

 

Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйлчилгээ

Мүүрь Монгол нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт болон технологийн орчныг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Бид байгууллагын үйл ажиллагааны онцлог, салбарын шаардлага болон стратегийн зорилгод нийцсэн практик, тогтвортой шийдлүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Манай үйлчилгээ нь дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх, бизнесийн үйл явцыг сайжруулах, хууль, зохицуулалтын нийцлийг хангах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх болон үйл ажиллагааг сайжруулах боломжуудыг тодорхойлоход чиглэдэг. Салбарын туршлага, эрсдэлд суурилсан аргачлал болон бизнесийн практик ойлголтыг хослуулан бид байгууллагуудад илүү үр ашигтай, найдвартай удирдлагын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Мүүрь Глобалын тухай

Moore Global-д бид зөвхөн нягтлан бодогчдоор зогсохгүй — бид бол таны итгэлтэй зөвлөхүүд бөгөөд таны бизнесийг итгэлтэйгээр өсөж хөгжихөд зориулагдсан хамтрагч юм.

Discover more

Services
  • Дэлхийн хэмжээнд хүрч, орон нутгийн онцлогт нийцдэг үйлчилгээ

    Та дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж байсан ч, бидний өргөн хүрээтэй сүлжээ нь танд шаардлагатай бүхий л нөөц, боломжийг нэг дороос хүргэнэ.

116 Улс орон
234 бие даасан фирмүүд
563 Оффисууд
37200 Мэргэжилтнүүд

Хэрэв танд бусад хэрэгцээ шаардлага байгаа эсвэл манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоход эргэлзэх хэрэггүй. Бид танд баяртайгаар туслах болно!

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Улс орон
Энэхүү маягтыг ашигласнаар та өгөгдлийг маань боловсруулахтай хамааралтай нөхцлийг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого.

mnMongolian