Танилцуулага
Туршлага
Уваа овогтой Оюунаа нь тус компанийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр 40 жилийн туршид бизнесийн төрөл бүрийн салбарт мэргэжлээрээ ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан. Оюунаа нь бизнесийн төрөл бүрийн салбарын үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аудит, баталгаажуулалтын салбарт 18 жил ажилласан туршлагатай.
Тэрээр газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртгийн бүртгэлээр мэргэшсэн. Мөн 10 гаруй жил татварын маргаанд татвар төлөгчийг төлөөлөх, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахад тусалсан арвин туршлагатай татварын зөвлөх юм.
She is specialised in agricultural accounting with decades of industry experience. Also, she has worked on numerous tax dispute cases during the last ten years. She had successfully advocated the taxpayers on courts or tax dispute committee of Mongolian Tax Authority and helped the clients to protect their rights.
Мэргэжлийн зэрэг ба гишүүнчлэл:
- Мэргэшсэн Нягтлан Бодогч (хугацаагүй эрхтэй) - Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн гишүүн
- Батламжтай аудитор - Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)
- Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч - Монголын Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ТМЗН)-ийн гишүүн
Боловсрол
- Бизнесийн удирдлагын бакалавр - Нягтлан бодох бүртгэл
- Бизнесийн удирдлагын магистр - Нягтлан бодох бүртгэл
Шагнал ба сонгуульт ажил:
- МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАРЫН ЗӨВЛӨХ – 2010 он – ТМЗН
- Удирдах зөвлөлийн гишүүн 2010-2017 он – ТМЗН
- Ёс зүйн хорооны гишүүн – 2010-2012 он – ММНБИ



