Hero Image Hero Image

Бидний үйлчилгээ

Finanical audit & assurance services

Баталгаажуулах үйлчилгээгээр дамжуулан байгууллагын дотоод хяналтыг баталгаажуулж, цаашлаад эрх зүйн шаардлагад нийцэх нь бизнесийн чухал хэрэгцээ гэдгийг бид ойлгодог.  Гэхдээ бид ердийн баталгаажуулалтаас хавьгүй илүү үйлчилгээг санал болгодог. Бид таныг бизнесээ хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд тань зөвхөн баталгаажуулалт хангалттай биш гэдгийг мэднэ.

Гэрээт ажлын баг болон үйлчлүүлэгчийн хоорондох харилцаа нь үнэ цэнэ бүхий баталгаажуулах үйлчилгээний гол чухал зүйл юм. Энэ нь биднийг гэрээт ажлыг оновчтой сайн төлөвлөж тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Мүүрь Глобал болон гишүүн фирмүүд нь аудитын аргачлал дэлхий даяарх ижил байхыг хангадаг. Тиймээс бид үйлчилгээнийхээ чанарыг өндөрт хадгалж чаддаг юм.

Татвар, НББ үйлчилгээ

Мүүрийнхэн бид бизнес хийх нь ямар байдгийг мэднэ. Бид Монгол Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн дүрэм журмуудыг практикт хэрэгжүүлэх, нийцлийн шаардлагуудыг хангах нь сүрдмээр гэдгийг мэднэ. Бизнесүүдэд тулгарч буй хязгаарлагдмал нөөцөөр богино хугацаанд бодит үр дүнг буй болгох сорилтыг мэднэ. 

Мөн бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа сайжруулахад тань зарцуулах байсан үнэтэй цагийг дэмжих үйл ажиллагаа, функцүүд нь булаадаг гэдгийг ч мэднэ. Учир нь бид маш олон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд эдгээр сорилтуудыг даван туулахад тусалж байсан юм. Бид танд ч гэсэн туслахад бэлэн байна!

Бид үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа дэмжих, хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүтээлч бөгөөд бодит санхүүгийн шийдлүүдийг хүргэдэг билээ.Та манай фирмд хандсанаар татварын болон бусад хуулийн дагуух бүртгэл тайлагналын асуудалд санаа зоволгүйгээр өөрийн үндсэн бизнестэй анхаарал хандуулах боломжтой болно. Мөн танд хөрөнгө оруулалттай холбоотой ажил гүйлгээ эсвэл эдийн засгийн чиглэлийн зарга маргааны асуудлаар мэргэжлийн төвшинд бүрэн үйлчилгээ үзүүлэх туршлага, чадвар бүхий мэргэжилтнүүд дуртайяа туслахад бэлэн байна.

We are also ready to ensure that your controls are working effectively or you are fully and professionally supported in your transactions.

Үнэ шилжилтийн зөвлөх үйлчилгээ

  • Үнэ шилжилтийн бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Үнэ шилжилтийн тайлан бэлтгэх, баримтжуулалтын үйлчилгээ:
    • Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан (ҮШТ-01 маягт)
    • Дотоод үнэ шилжилтийн тайлан (ҮШТ-02 маягт)
    • Ерөнхий үнэ шилжилтийн тайлан (ҮШТ-03 маягт)
    • Улс бүрээрх үнэ шилжилтийн тайлан (ҮШТ-04 маягт)
  • Үнэ шилжилтийн benchmarking үйлчилгээ
  • Дотоод үнэ шилжилтийн тайлангийн сургалт - Мүүрийн үнэ шилжилтийн  дотоод болон олон улсын зөвлөхүүд хамтран Монголын анхны үнэ шилжилтийн сургалтыг Монгол хэл дээр бэлтгэж, онлайнаар санал болгож байна.

Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйлчилгээ

Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйлчилгээ

Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаажуулах ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой болон эрсдэлд суурилсан арга хандлагаар байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналтын үйл явцын үр дүнг үнэлж, сайжруулан байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг.

Дотоод аудитын зорилго нь эрсдэлд суурилсан бөгөөд хараат бус баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгууллагын үнэ цэнийг өсгөх болон хамгаалах юм.

Манай зөвлөхүүд нь Дотоод Аудиторын Олон Улсын Институтийн гишүүн юм. Мүүрь Аудит ХХК нь дотоод аудитын үйлчилгээгээ Дотоод Аудиторын Олон Улсын Институтээс бэлтгэн гаргасан Олон Улсын Мэргэжлийн Практикийн Хүрээний (ОУМПХ) дагуу үзүүлдэг.

Мүүрь Глобалын тухай

Moore Global-д бид зөвхөн нягтлан бодогчдоор зогсохгүй — бид бол таны итгэлтэй зөвлөхүүд бөгөөд таны бизнесийг итгэлтэйгээр өсөж хөгжихөд зориулагдсан хамтрагч юм.

Discover more

Services
  • Дэлхийн хэмжээнд хүрч, орон нутгийн онцлогт нийцдэг үйлчилгээ

    Та дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж байсан ч, бидний өргөн хүрээтэй сүлжээ нь танд шаардлагатай бүхий л нөөц, боломжийг нэг дороос хүргэнэ.

116 Улс орон
234 бие даасан фирмүүд
563 Оффисууд
37200 Мэргэжилтнүүд

Хэрэв танд бусад хэрэгцээ шаардлага байгаа эсвэл манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоход эргэлзэх хэрэггүй. Бид танд баяртайгаар туслах болно!

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Улс орон
By using this form you agree with the handling of your data in accordance with our Privacy Policy.

mnMongolian