Мэргэжлээрээ өсөн дэвжих боломж

ЯАГААД МҮҮРЬ

Манай компани нь үйлчлүүлэгчдэдээ дээд зэрэглэлийн мэргэшил, мэргэжлийн ёс зүйд суурилсан өндөр чанартай үйлчилгээг үзүүлэхээр зорьдог.

Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд чадварлаг хүний нөөц хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс бид ажиллагсдаа мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ажлын амжилт гаргахад нь ихээхэн анхаарал хандуулдаг.

 

 

“Мүүрь Аудит” ХХК нь өөрийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж хөгжүүлэх бодлогыг “Ажилтны сургалт хөгжлийн журам”-аар дамжуулан хэрэгжүүлдэг. 

+CPA Care хөтөлбөрт хамрагдах боломж

“Мүүрь Аудит” ХХК нь залуу мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн мэдлэг чадвар, мэргэшлийн түвшинг гүнзгийрүүлэх, дэмжих зорилгоор Мэргэшсэн Нягтлан Бодогчийн шалгалтад бэлтгэх +CPA Care Program тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шалгалтад бэлтгэж буй ажиллагсдадаа дараах боломжийг олгодог. Үүнд: 

  • Цалинтай чөлөө авах 
  • Байгууллагын дотоод сургалтад хамрагдах 
  • МНБ-ын эрх олгох сургалт болон бусад гадаад сургалтад хамрагдах 
  • МНБ-оос зөвлөгөө авах, бодит туршлагаас нь хуваалцах 
  • МНБ-ын эрх авахтай холбогдон гарах төлбөр хураамжийг 100% байгууллагаас хариуцах 
  • Ном сурах бичиг, сургалтын материалаар хангах 
  • Бусад нөөцөөр хангах 

Албан тушаал ахих боломж 

Туршлага хуримтлуулах боломж 

Та манай байгууллагын нэг хэсэг болсноор олон төрлийн бизнесийн салбарт ажиллан өргөн хүрээний мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулж өөрийн мэргэжлийн үнэ цэнээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. 

Мөн өндөр мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдтэй баг болон ажиллаж тэднээс суралцах, түүнчлэн өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах, мэргэжлийн хүрээллээ дээшлүүлэх боломжтой.

  • Зах зээлд өрсөлдөхүйц үндсэн цалин
  • Ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэлт урамшуулал
  • Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа 
  • Мэргэжлийн хариуцлагын даатгал 

Мүүрь Аудит” ХХК нь аудитор болон түүнээс дээш албан тушаал эрхэлж буй ажилтнуудаа мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулдаг бөгөөд ингэснээр манай ажиллагсад мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ирээдүйд учирч болох эрсдэлээс бүрэн хамгаалагддаг юм. 

 Ээлтэй байгууллагын соёл 

“Мүүрь Аудит” ХХК–ийн үнэт зүйлс нь өндөр чанартай үйлчилгээ, найдвартай байдал, шударга, мэргэшсэн ажилтнуудад оршдог. Тиймээс бид шударга, нээлттэй бөгөөд ажиллагсдадаа чиглэсэн, тэдэнд ээлтэй байгууллагын соёлыг бий болгосон. 

Бид ажиллагсдаа хамгийн чухалд авч үздэг учраас ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэдний амжилтыг дэмжих талаар бодлогын хэмжээнд авч үзэн, хэрэгжүүлдэг. 

 “Гоё” хамт олон 

  • Найрсаг, нийтэч, тусч 
  • Залуу, эрч хүчтэй, өөрчлөлт шинэчлэлтийг 
    эрэлхийлэгч баг, хамт олон 
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй 

 

Ажиллах уян хатан нөхцөл 
 
Бид ажиллагсдадаа ажиллах уян хатан нөхцөлийг санал болгохыг үргэлж хичээдэг. Ажилтанд шаардлагатай тохиолдолд бид ажиллах цагийг илүү уян хатан байдлаар зохицуулах, гэрээсээ ажиллах боломж олгох, урт хугацааны чөлөө олгох гэх мэт зохицуулалтыг хийж тухайн ажилтанд тохирсон ажиллах нөхцөлийг бий болгодог.

Бид танай багийн нэг хэсэг тул танд хэрэгтэй үед бидний дэмжлэгийг авах боломжтой – хурдан бөгөөд итгэлтэйгээр шийдвэр гаргахад тусална.

Монголд мэргэшсэн аудиторуудын тоогоор 2-р байранд ордог. Бид танд ахлах түвшний мэргэжилтнүүдтэй илүү өргөн хүрээтэй ажиллах боломжийг санал болгож байна.

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай аудитор, зөвлөх, мэргэжилтнүүд танд үйлчлэх болно. Багийн гишүүн дунджаар дараах туршлагатай байна:

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 25 жил
  • Зөвлөх үйлчилгээний чиглэлээр 20 жил

MBA зэрэг 30% – хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний болон олон улсын их сургуулиудын бизнесийн зөвлөх үйлчилгээний чадавхийг илүү өргөн хүрээнд ашиглах боломжийг танд олгоно.

Helping You Thrive In a Changing World

This field is for validation purposes and should be left unchanged.
applying position
Drop files here or
Accepted file types: pdf, doc, docx, jpg, gif, png, Max. file size: 300 MB, Max. files: 5.
    By using this form you agree with the handling of your data 
in accordance with our Privacy Policy.

    mnMongolian