
Дотоод аудитын аутсорсингийн үйлчилгээ
Бид танд туслахдаа баяртай байх болно!
Мүүрь Монгол нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн дотоод аудитын аутсорсингийн үйлчилгээг үзүүлдэг. Манай дотоод аудитын үйлчилгээ нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн орчин болон удирдлагын хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааны, санхүүгийн, нийцлийн болон үр ашиг, бүтээмжийн аудитын ажлуудыг хамардаг.
Бид байгууллагын хэрэгцээ, дотоод нөөц боломжид тулгуурлан бүрэн аутсорсинг, хагас аутсорсинг, хамтарсан үйлчилгээ (co-sourcing), болон туслан гүйцэтгэх (subcontracting) зэрэг уян хатан үйлчилгээний хэлбэрүүдийг санал болгодог. Дотоод аудитын үйл ажиллагааг аутсорсингийн хэлбэрээр хэрэгжүүлснээр байгууллага нь хараат бус, бодитой баталгаажуулалт авах, мэргэжлийн ур чадвар бүхий багийн дэмжлэг авах, сургалт болон хүний нөөцтэй холбоотой зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, мөн үнэ цэн бүтээхүйц санал зөвлөмж авах боломжтой болдог.
Мүүрийн зөвлөхүүд дотоод аудитын аутсорсингийн үйлчилгээг дараах хэлбэрээр хүргэх боломжтой:
- Бүрэн аутсорсинг (Full outsourcing)
- Хэсэгчилсэн аутсорсинг (Partial outsourcing)
- Хамтарсан (Co-sourcing)
- Туслах гэрээ (Subcontracting)
Туршлагатай мэргэжилтнүүд
Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйлчилгээ
Хэрэв та өөрийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг үнэлүүлж, үйл ажиллагаагаа сайжруулан зорилгодоо хүрэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.
"*" indicates required fields









