Tax consulting services

Татварын зөвлөх үйлчилгээ

Танилцуулга

Татварын эрсдэл таныг шөнө нойргүй хоноход хүргэж байна уу? Таны бизнес татварын бүхий л хууль, журмыг бүрэн мөрдөж байгаа эсэхэд итгэлтэй байхыг хүсэж байна уу? Танай нягтлан бодох бүртгэлийн багт хойшлуулсан татвар, НӨАТ-ын асуудал, суутган төлөх татвар, татварын маргаан, алдагдлыг шилжүүлэн тооцох, салбарын онцлогт нийцсэн татварын зохицуулалтын талаар мэргэжлийн түвшний зөвлөгөө шаардлагатай байна уу?

Эсвэл та Монгол Улсад бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа ч дотоодын болон олон улсын татварын зохицуулалтад хамгийн ашигтай хэлбэрийн байгууллага байгуулах талаар эргэлзэж байна уу?

Танай олон улсын бизнес Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг уу? Давхар татварын асуудал, шилжүүлэн үнэлэх бодлого, BEPS-ийн орон нутгийн зохицуулалт зэрэг олон улсын татварын асуудлаар мэргэжлийн туслалцаа шаардлагатай байна уу?

Хэрэв эдгээр нь таны бизнесийн тулгамдсан асуудлууд бол бид таны ачааллыг хөнгөлж, шийдлийг санал болгох зөв түнш байх болно. Бид дотоодын болон олон улсын татварын гүнзгий зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна татварын нарийвчилсан төлөвлөлтийн цогц шийдлүүдийг харилцагчдадаа хүргэдэг.

  1. Татварын зөвлөгөө өгөх
  2. Татварын тайлан бэлтгэх
  3. Татварын хяналт хийх, эрсдэлийг үнэлэх
  4. Татвартай холбоотой асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах
  5. Татварын хяналт шалгалт, маргаантай асуудлаар төлөөлөн оролцох


"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Улс орон
By using this form you agree with the handling of your data in accordance with our Privacy Policy.

mnMongolian