Дэлхийн хөдөө аж ахуйн бизнесийн сектор нь байгаль орчны болон эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарсаар байна. Салбарын бизнес эрхлэгчдэд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, бизнест учирч буй байгаль орчны нөлөөллийн эрсдэлийг оновчтой удирдах хэрэгцээ шаардлага хэзээ хэзээнээс илүү тулгамдаад байна. Хэдийгээр байгаль орчны хүчин зүйлсийг өөрчлөх бололцоо бага ч гэсэн бид хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчлүүлэгчдэдээ учирч буй эдийн засгийн сорилтуудыг даван туулахад нь тусалдаг.
 
Assurance Director, Oyunaa. U is specialised in agricultural accounting and has over 30 years’ experience in the sector as she had full filled various roles in the industry as an accountant, an economist, a general accountant, a tax consultant, and an auditor.

Мөн баталгаажуулах үйлчилгээний менежер С.Буманцэцэг Монгол Улсын Сангийн Яамны захиалгаар Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг боловсруулсан.
 
Бид ХАА-н салбарт СТОУС-ыг хэрэгжүүлэх практик шийдэл, үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод хяналтын тогтолцоог бий болгох, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, үйлдвэрлэлийн циклийн онцлогт тохируулан бүтээгдэхүүний өртөг үнэн зөв, оновчтой тооцох гэх мэт ХАА-н салбарын компаниудад тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэж, боломж бололцоог бизнестээ ашиглахад туслах экспертийн түвшний зөвлөгөө өгдөг.

mnMongolian