Hero Image Hero Image

Бидний үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээ

Мүүрийнхэн бид бизнес хийх нь ямар байдгийг мэднэ. Бид Монгол Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн дүрэм журмуудыг практикт хэрэгжүүлэх, нийцлийн шаардлагуудыг хангах нь сүрдмээр гэдгийг мэднэ. Бизнесүүдэд тулгарч буй хязгаарлагдмал нөөцөөр богино хугацаанд бодит үр дүнг буй болгох сорилтыг мэднэ. 

Мөн бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа сайжруулахад тань зарцуулах байсан үнэтэй цагийг дэмжих үйл ажиллагаа, функцүүд нь булаадаг гэдгийг ч мэднэ. Учир нь бид маш олон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд эдгээр сорилтуудыг даван туулахад тусалж байсан юм. Бид танд ч гэсэн туслахад бэлэн байна!

Бид үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа дэмжих, хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүтээлч бөгөөд бодит санхүүгийн шийдлүүдийг хүргэдэг билээ.Та манай фирмд хандсанаар татварын болон бусад хуулийн дагуух бүртгэл тайлагналын асуудалд санаа зоволгүйгээр өөрийн үндсэн бизнестэй анхаарал хандуулах боломжтой болно. Мөн танд хөрөнгө оруулалттай холбоотой ажил гүйлгээ эсвэл эдийн засгийн чиглэлийн зарга маргааны асуудлаар мэргэжлийн төвшинд бүрэн үйлчилгээ үзүүлэх туршлага, чадвар бүхий мэргэжилтнүүд дуртайяа туслахад бэлэн байна.

Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйлчилгээ

Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаажуулах ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой болон эрсдэлд суурилсан арга хандлагаар байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналтын үйл явцын үр дүнг үнэлж, сайжруулан байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг.

Дотоод аудитын зорилго нь эрсдэлд суурилсан бөгөөд хараат бус баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгууллагын үнэ цэнийг өсгөх болон хамгаалах юм.

Зөвхөн өнгөрсөн хугацааны санхүүгийн мэдээллийг баталгаажуулахаас илүүтэйгээр үйл ажиллагааны, мэдээллийн технологийн, нийцлийн болон залилангийн гэх мэт олон төрлийн баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэдэг тул дотоод аудит нь байгууллагад илүү үнэ цэнийг бий болгодог.
Үр дүнтэй дотоод аудитын үйл ажиллагаа нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, болон дотоод хяналтын процессыг сайжруулж хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд үйл ажиллагаагаа амжилттай явуулах, тавьсан зорилгодоо хүрэхэд байгууллагад тусалдаг.

Баталгаажуулах үйлчилгээ

Баталгаажуулах үйлчилгээгээр дамжуулан байгууллагын дотоод хяналтыг баталгаажуулж, цаашлаад эрх зүйн шаардлагад нийцэх нь бизнесийн чухал хэрэгцээ гэдгийг бид ойлгодог.  Гэхдээ бид ердийн баталгаажуулалтаас хавьгүй илүү үйлчилгээг санал болгодог. Бид таныг бизнесээ хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд тань зөвхөн баталгаажуулалт хангалттай биш гэдгийг мэднэ.

Гэрээт ажлын баг болон үйлчлүүлэгчийн хоорондох харилцаа нь үнэ цэнэ бүхий баталгаажуулах үйлчилгээний гол чухал зүйл юм. Энэ нь биднийг гэрээт ажлыг оновчтой сайн төлөвлөж тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Мүүрь Глобал болон гишүүн фирмүүд нь аудитын аргачлал дэлхий даяарх ижил байхыг хангадаг. Тиймээс бид үйлчилгээнийхээ чанарыг өндөрт хадгалж чаддаг юм.

Мүүрь Глобалын тухай

Moore Global-д бид зөвхөн нягтлан бодогчдоор зогсохгүй — бид бол таны итгэлтэй зөвлөхүүд бөгөөд таны бизнесийг итгэлтэйгээр өсөж хөгжихөд зориулагдсан хамтрагч юм.

Discover more

Services
  • Дэлхийн хэмжээнд хүрч, орон нутгийн онцлогт нийцдэг үйлчилгээ

    Та дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж байсан ч, бидний өргөн хүрээтэй сүлжээ нь танд шаардлагатай бүхий л нөөц, боломжийг нэг дороос хүргэнэ.

25 Lorem ipsum

Бидэнтэй холбогдож, хэрхэн хамтран ажиллах боломжтойг олж мэдээрэй

Манай олон улсын татварын баг таны хэрэгцээнд нийцсэн цогц шийдлүүдийг санал болгодог.

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Country
By using this form you agree with the handling of your data in accordance with our Privacy Policy.

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.
Country selector*
Max. file size: 10 MB.

mnMongolian