Санхүүгийн Due Diligence

Компани эсвэл хувьцааг худалдаж авахаас өмнө авч үзэх хамгийн чухал асуудал бол компанийн өнгөрсөн болон одоогийн үйл ажиллагаанаас үүсэх болзошгүй эрсдэлүүд юм. Энэ нь бизнесийн худалдан авалтын үнэ болон ажил гүйлгээг хийх эсэх шийдвэрт хүртэл нөлөөлдөг маш чухал үйл ажиллагаа юм.


Санхүүгийн due diligence нь татварын болон санхүүгийн эрсдэл гэх мэтчилэн хөрөнгө оруулагч буюу худалдан авагч тал нь ямар эрсдэлд илүү төвлөрөх хүсэлтэй байгаагаас шалтгаалан өргөн цар хүрээг хамардаг. 


Манай мэргэжилтнүүд үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон арга аргачлалаар гол эрсдэлтэй хэсгүүдийг авч үзэж хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлж болох гол асуудлуудыг хараат бусаар тодорхойлж хөрөнгө оруулагчдад тайлагнана.


Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.
Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.