Бидний тухай

Мүүрь Аудит ХХК-ний тухай

Мүүрь Аудит ХХК нь 2008 онд Од Бүртгэл Аудит ХХК нэртэйгээр байгуулагдсан. Фирм нь аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол Улсын 7 дахь том фирм юм.

Од Бүртгэл Аудит ХХК нь 2016 онд Мүүрь Стевенс олон улсын сүлжээнд корресфондент фирмээр элсэн орсон. Улмаар 2019 онд жинхэнэ гишүүн фирм болж нэрээ Мүүрь Аудит ХХК болгон өөрчилсөн.


Мүүрь Аудит ХХК нь Монгол Улсын Сангийн сайдын олгосон  061-2008 тоот Аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй.

Мөн Санхүүгийн Зохицуулах Хороонд үнэт цаасны зах зээлийн оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аудитын фирмээр бүртгүүлсэн.


Мүүрь Глобал сүлжээний тухай

Мүүрийн зорилго бол хүмүүсийг хөгжин дэвжихэд нь туслах явдал юм. Хүмүүс гэдэг нь манай үйлчлүүлэгчид, манай мэргэжилтнүүд болон тэдний ажиллаж, амьдарч буй нийгэм бүхэлдээ хамаарна.

Мүүрь бол дэлхийн 100 гаран улс даяарх  30,000 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон гэр бүл юм. Тухайн орон нутаг, улс болон олон улсын түвшин дэх таны бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Мүүрийн гэр бүлийнхэн хоорондоо маш нягт холбоотойгоор хамтарч ажилладаг.

Мүүрийнхэнтэй хамтарч ажиллана гэдэг нь та таны амжилтын талаар маш их санаа тавьдаг, танд болон таны бизнест бодит үр дүнг хүргэхийн тулд хүчин чармайлт гаргаж, чин сэтгэлээсээ таны төлөө ажилладаг мэргэжилтнүүдтэй хамтарна гэсэн үг юм.

Бид үйлчилгээгээ хүргэхдээ ахлах түвшний ажилтнуудын оролцоог бусад фирмүүдтэй харьцуулахад хавьгүй өндөр байлгаж, танд хүргэх бодит өгөөжийг чухалчилдаг.


Нарийн төвөгтэй мэдээллийн учрыг олох, оновчтой шийдвэр гаргалтад чиглүүлэх зөвлөгөө авах, бизнесийн боломж бүрийг алдалгүй ашиглахад дэмжлэг хэрэгтэй болох зэрэг тусламж хэрэгтэй болсон ямар ч үед бид танд түшиг болоход бэлэн байна.

Хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд хөгжин дэвжихэд тань бид тусална.