НББ, Эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ

Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэгийн хүрээнд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил, мэргэшил, ур чадвар эзэмшсэн мэргэшсэн нягтлан бодогч, шинжээч, зөвлөх, аудитор, менежерүүдээс бүрдсэн баг танд болон таны бизнесийн хамтрагч, түнш, ажилтнуудад дараах мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
 

  • Тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажил
Иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийн бизнесийн харилцаа, түүний явц, үр дүн, тайлагналын талаар эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн нарийн мэргэжлийн, хараат бус хөндлөнгийн шинжээч, аудиторуудаар гэрээний үндсэн дээр олон улсын стандартын дагуу ажил гүйцэтгүүлж, бодит байдлын талаар тайлан, мэдээллийг авах шаардлага байвал тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажлын үйлчилгээг санал болгож байна.
 
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргах үйлчилгээ
Эрүү, иргэн, захиргааны хэрэг болон бизнесийн маргаантай асуудалд эрх бүхий этгээдээс ирүүлсэн тогтоол, захирамж, шийдвэрийн дагуу Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэгийн хүрээнд шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлага гарсан бол Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргах үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.

Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.