Зөвлөх үйлчилгээ

Мүүрийнхэн бид бизнес хийх нь ямар байдгийг мэднэ. Бид Монгол Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн дүрэм журмуудыг практикт хэрэгжүүлэх, нийцлийн шаардлагуудыг хангах нь сүрдмээр гэдгийг мэднэ.

Бизнесүүдэд тулгарч буй хязгаарлагдмал нөөцөөр богино хугацаанд бодит үр дүнг буй болгох сорилтыг мэднэ.  Мөн бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа сайжруулахад тань зарцуулах байсан үнэтэй цагийг дэмжих үйл ажиллагаа, функцүүд нь булаадаг гэдгийг ч мэднэ.

Учир нь бид маш олон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд эдгээр сорилтуудыг даван туулахад тусалж байсан юм. Бид танд ч гэсэн туслахад бэлэн байна!

Бид үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа дэмжих, хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүтээлч бөгөөд бодит санхүүгийн шийдлүүдийг хүргэдэг билээ.

Та манай фирмд хандсанаар татварын болон бусад хуулийн дагуух бүртгэл тайлагналын асуудалд санаа зоволгүйгээр өөрийн үндсэн бизнестэй анхаарал хандуулах боломжтой болно.

Мөн танд хөрөнгө оруулалттай холбоотой ажил гүйлгээ эсвэл эдийн засгийн чиглэлийн зарга маргааны асуудлаар мэргэжлийн төвшинд бүрэн үйлчилгээ үзүүлэх туршлага, чадвар бүхий мэргэжилтнүүд дуртайяа туслахад бэлэн байна.
Бид дараах төрлийн зөвлөх үйлчилгээг танд санал болгож байна.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.
Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.