Аудитор

Зарлагдсан огноо: 2024/02/20
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024/04/01

Гүйцэтгэх үндсэн үүрэг


Санхүүгийн тайлангийн аудит болон баталгаажуулах гэрээт ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатны ажлыг гүйцэтгэх.
 
Үндсэн шаардлага
  • 2 болон түүнээс дээш жил хөндлөнгийн аудитын фирмд ажилласан туршлагатай байх,
  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Зарчимч, шударга бөгөөд асуудалд бодитоор хандах чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх.
Нэмэлт мэдээлэл                                                                  
 
  • МНБ, ТИНБ зэрэгтэй бол давуу тал болно.
  • Аудиторын батламжтай бол давуу тал болно.
 
Мүүрь Аудит ХХК нь танд дараах боломжуудыг санал болгож байна. Үүнд
  • Олон улсын төвшинд ажиллах мэргэжил, карьерын хувьд өсөн дэвжих боломж,
  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлийн урамшуулал авах боломж,
  • Эрч хүчтэй, залуу хамт олонтой, Эерэг таатай байгууллагын соёлтой байгууллагад ажиллах боломж,
  • Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд, баг хамт олон дунд ажиллан суралцах, туршлага хуримтлуулах боломж,
  • Ажлын ачаалал бага, уян хатан цагийн хуваариар ажиллаж, ажил амьдралын тэнцвэрээ хадгалах боломж.
 
Бүрдүүлэх материал:
  • Дараах материалуудыг хавсарган ажилд орох хүсэлт формд хавсарган илгээх.
    • Өөрийн CV эсвэл байгууллагын анкет,
    • Мэргэжлийн дипломын хуулбар,  
    • Иргэний үнэмлэхийн хуулбар,
    • Бусад холбогдох гэрчилгээ, сертификатын хуулбар
Хөдөлмөрийн нөхцөл:
Цалин: 2,500,000 - 3,000,000 ₮
Төрөл: Бүтэн цагийн үндсэн ажилтан
 
Хэрэв та дээрх ажлын байрыг сонирхож байвал Анкет – ыг татан авч өөрийн мэдээллийг бөглөөд Ажилд орох хүсэлт хуудсанд байрлах хүсэлийг бөглөн анкетаа хавсарган илгээх эсвэл компанийн байран дээр өөрийн биеэр ирж материалаа өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл + 976 7015 0003 дугаарт холбогдоно уу.