Search for news

МЭДЭЭ

...
ММНБИ-ийн салбарын манлайлагч

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс "Гишүүдийн уулзалт 2020" арга хэмжээг угтан салбарын манлайлагч гишүүдээ танилцуулсан. Тус танилцуулгын №8 цувралаар Мүүрь Аудит ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж. Ариунаа уригдан оролцлоо. Мүүрь Аудит ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж. Ариунаагийн оролцсон цуврал №8 дугаарыг ЭНД дарж үзнэ үү.  

...
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ 2019 ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

​Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг-ийн ЗҮМХ-оос 2019 оны 12 дугаар сарын 26-нд Татварын хуулийн шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан "ТМЗ-2019" чуулганд Мүүрь Аудит ХХК-ийн Татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцлоо.

...
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын мэнд дэвшүүлье

Мүүрь Аудит ХХК-ийн зүгээс нийт нягтлан бодогч, санхүүчид, эдийн засагчид та бүхэндээ Бүртгэл, Санхүү, Эдийн Засгийн Ажилтны баярын мэнд дэвшүүлье.

...
Аудитын компаниудын захирлуудын уулзалтанд оролцлоо

“Хаана хүрэхээ өөрсдөө шийдэцгээе” аудитын компаниудын захирлууд болон ММНБИ-ийн удирдлагуудын чөлөөт уулзалтыг ММНБИ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

...
Мүүрь Глобал сүлжээний Ази Номхон Далайн бүсийн хуралд оролцож байна

2019 оны Moore Global сүлжээний Ази Номхон Далайн бүсийн хурал Индонези улсын Жакарта хотноо 2019 оны 11 сарын 06-наас 08-ны хооронд зохион байгуулагдаж байна.

...
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕС ОНОШИЛГОО СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институттэй хамтран зөвлөхүүдэд зориулан 2019 оны 10 сарын 23-наас 25-ны хооронд зохион байгуулсан "Зөвлөх үйлчилгээний Бизнес оношилгоо" сэдэвт сургалтанд Мүүрь Аудит ХХК-н Зөвлөх Үйлчилгээ хариуцсан захирал Ч. Нямдорж хамрагдлаа.

...
Практик сургалт зохион байгууллаа

ММНБИ-ээс зохион байгуулдаг Аудиторын сургалтын хүрээнд “Аудитын компаниудын үйл ажиллагаатай танилцах” практик сургалт манай компани дээр 2019 оны 10 сарын 23нд зохион байгуулагдлаа. 

...
"Монгол улсын эрсдлийн форум 2018"-д оролцлоо

"Мандал Даатгал" ХК, Голомт банк хамтран “Монгол   Улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 2018 оны  11 дүгээр сарын 14-ны өдөр Туушин зочид буудлын   Соёмбо танхимд зохион байгууллаа. Ес дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь   Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн  салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах   арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий   арга хэмжээнүүдийн нэг юм.

...
Аудитын компаниуд спортоор өрсөлдлөө

Аудитын компаниудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Audit cup-2019” спортын тэмцээнийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, “ЭЙЧ ЭЛ БИ МОНГОЛИА АУДИТ” ХХК хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн тэмцээний гар бөмбөг, шатар, ширээний теннисний төрөл Туул кондомениум спорт зааланд, дартс, сагсан бөмбөгийн төрөл Хандгайт спорт төвийн зааланд 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

...
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөнд оролцлоо

Монгол улсын Сангийн яамнаас зохион байгуулсан Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн 2019 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харьяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцсон.

...
Мүүрь Брэндийн нээлт

Манай шинэ брэнд болох “Мүүрь”-ийн тусламжтайгаар бид дэлхий даяар шийдвэр гаргах, мэдээлэлд суурилсан ойлголт, хийж буй бүх зүйлдээ эрч хүч шаардагдах онцлог шинж чанараар тодорхойлогддог дэлхийд тохирох шинэ шинж чанарыг сонгосон. Энэхүү брэнд нь таны хүсэл тэмүүллийг хэрэгжүүлэхэд тань туслахын тулд бидэнтэй дотоодын болон дэлхийн хэмжээнд холбогдох боломжийг олгоно. Тийм учраас манай брэндийн байр суурь бол “Хувьсан еерчлегдеж буй ертенцөд Хөгжин дэвшихэд тань бид тусална” билээ. Биднийг хүчирхэг болгодог зүйл, манай сүлжээ яагаад өсөн нэмэгдэж, үргэлжлэн хөгжиж байгааг бид хэзээ ч мартдаггүй мен үйлчлүүлэгчид нартайгаа улам бат бөх харилцаатай байхыг цаашид ч хичээн ажиллах болно.  

...
Сайн үйлсийн аянд оролцлоо

Цэцээ гүн ротаракт клубээс “Хэрэглэхгүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь хандивлаарай” уриа дор зохион байгуулсан “Care box-15” хандивын аянд Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон 3 дах удаагаа нэгдлээ.