Search for news

МЭДЭЭ

...
Стратегийн уулзалтыг зохион байгууллаа

2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Од Бүртгэл Аудит ХХК-ийн захирлууд болон аудиторууд стратегийн уулзалт хийлээ.

...
Мэргэшсэн ажилтнуудын эгнээгээ тэллээ

Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс Мэргэшсэн Зөвлөхийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 07 сарын 03-ны 162 тоот тушаалаар 60 нягтлан бодогч Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх авч, 290 Татварын мэргэшсэн зөвлөх эрхээ 3 жилийн хугацаатай сунгуулж гэрчилгээ, тэмдгээ гардан авч, шинэ гишүүд тангаргаа өргөлөө.

...
Annual Trip 2019

Од Бүртгэл Аудит ХХК нь жил бүр хамт олноороо эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд болон гадаадын улс орнуудаар аялдаг. Манай хамт олон энэ удаагийн “Annual Trip 2019” аяллаар монголын төвийн бүсийн аймгууд болох Өвөрхангай, Архангай аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

...
Ард Мэнд эрүүл мэндийн даатгалд хамрагдлаа

Бидний ажлын амжилтын үндэс бол “эрүүл, даатгагдсан ажилтан”. Компанийн зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудалд санаа тавьж жилд 40 сая төгрөгийн хамгаалалт бүхий Ард Даатгал ХК-ийн “Ард мэнд” эрүүл мэндийн даатгалд ажилчдаа хамрууллаа.

...
ҮЦЗЗ-д мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолд "Мүүрь Аудит" ХХК-ийн Зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал оролцлоо.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос 2019 оны 05 дугаар сарын 06-аас 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад хамрагдан шалгалтандаа тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын  28-ны өдөр Блю Скай зочид буудлын Топаз танхимд боллоо.Тус сургалтад манай компанийн дэд захирал Ч. Нямдорж хамрагдаж “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх”-ийн үнэмлэхээ гардан тангараг өргөлөө. 

...
Дүүргүүдийн ХЭАХН-ийн дунд уралдаан зарлаж байна.

“Од бүртгэл Аудит” ХХК-ны санаачлагаар 2019 оны 5-р сарын 27-ны өдөр хэрэглэгчийн нэн шаардлагатай сэдвүүдээр сургалтын үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах асуудлаар “Од бүртгэл Аудит” ХХК-ны дэд захирал Ч.Нямдорж, НХЭАХН-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, ажлын албаны дарга С.Буянхишиг нарын санал солилцох уулзалт “Центрум” төвд боллоо.Уулзалт үр дүнтэй болж “Хэрэглэгчийн эрх, эрхийн хамгаалалтын үзэл баримтлал, хөтөлбөр” (програм)-д орох чухал сэдвийг сонгон шалгаруулахаар дүүргүүдийн ХЭАХН-ийн дунд 2019 оны 05-р сарын 29-ний өдрөөс 06-р сарын 12-ны өдөр хүртэл уралдаан зарлахаар тогтов.

...
Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож байна

СЭЗИС-ийн ACCA хөтөлбөрийн оюутан, төгсөгч, багш нарын дунд зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож байна.

...
Сайн үйлсийн аянд оролцлоо

“Цэцээ Гүн” ротаракт клубээс “ Хэрэглэхгүй зүйлсийг хэрэгтэй хүнд” уриан дор зохион байгуулж буй “Carebox-14“ сайн үйлсийн аянд манай хамт олон 2 дах удаагаа идэвхтэй оролцож байна.

...
“Аудитын Салбарын Энтрепренер” -ээр тодорлоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  боллоо.   

...
“Оны онцлох аудитын компани”-аар шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтээс “Аудиторуудын шинэ жил-2018” арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгууллаа. Жил жилийн энэ баяраар ММНБИ-ээс оны шилдэг компаниудыг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ арга хэмжээний үеэр “Оны онцлох Аудитын компани”-аар “Од Бүртгэл Аудит” ХХК  шалгарч дурсгалын цом гардан авлаа.  

...
Оны шилдэг ажилчидаа шалгарууллаа

2018 оны шилдэг ажилтнууддаа шагнал гардууллаа. Од Бүртгэл Аудит ХХК нь жил бүр хамт олноо манлайлан идэвх зүтгэлтэй ажилласан оны шилдэг ажилчдаа шалгарууллаа.

...
Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт

2018 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИнститут хамтран зохион байгуулсан байна.