Үйл ажиллагааны аудит

Бизнесийн дотоод үйл ажиллагааг тодорхой хугацааны давтамжтай шалгаж баталгаажуулснаар бизнес нь үр дүнтэй, үр ашигтай явагдаж байгаа эсэхийг тогтоох боломжтой. Үйл ажиллагааны аудитыг гүйцэтгэснээр асуудлыг ирүүлж залруулан, цаашлаад бизнесийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах боломжтой.

Үйл ажиллагааны аудитын гол зорилго нь үр ашгийг дээшлүүлэх бөгөөд аудитын үр дүнд үндэслэн удирдлагын баг нь аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж үйл ажиллагаагаа сайжруулдаг.

Үйл ажиллагааны аудитын гол үр дүн:

Үр ашгийг дээшлүүлэх: Байгууллагын дотоод заавар, журам болон үйл ажиллагаа нь үр ашгийг нэмэгдүүлж байгаа эсэхийг баталгаажуулан, зөвлөх

Эрсдэлийн талаар ойлголттой болох: Бизнесийн үйл ажиллагаанд тулгардаг төрөл бүрийн эрсдэлийг тодорхойлж үнэлэн, байгууллага нь эдгээр эрсдэлээс сэргийлж эсвэл бууруулж чадаж байгаа эсэхийг баталгаажуулах, зөвлөх

Дотоод хяналт: Үйл ажиллагааны алхам бүрийг шалгаснаар дотоод хяналтын үр дүнтэй байдлыг үнэлж баталгаажуулах, зөвлөх