Санхүүжилт, хөрөнгө босголтын зөвлөх үйлчилгээ

Манай санхүүжилт, хөрөнгө босголтын зөвлөх үйлчилгээ нь өрийн болон өмчийн бүтэцчлэл хийгдэхэд шаардагдах бүх зөвлөгөөг хамардаг. Бид үйлчлүүлэгчдэд тохирох санхүүжилтийн хэлбэрийг сонгох, санхүүжилтийг амжилттай татахад нь тусалдаг.
 

Өрийн болон өмчийн санхүүжилтийн хувийн хөрөнгө оруулалт, зээл, хувьцаанд хөрвөх зээл, хувьцаа  бонд гаргах зэрэг олон хувилбар байж болох бөгөөд эдгээрээс тухайн компанийн нөхцөлд байдалд тохирсон зөв хувилбарыг сонгох нь эх үүсвэрийг амжилттай татах үндэс болдог. 

Танд бизнесийнхээ нөхцөл байдалд тохирсон санхүүжилт хөрөнгө босгох хэрэгцээ байгаа бол, шаардагдах бэлтгэл ажиллагааг хэрхэн хангах талаар зөвлөгөө хэрэгтэй байгаа бол бидэнд хандана уу.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу. Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.