Мүүр Степенс-ийн Ази, номхон далайн техникийн сургалт 2018

Мүүр Степенс-ийн Ази, номхон далайн техникийн сургалт 2018

О. Хулан

Жил бүр болдог Мүүр Степенсийн Ази, Номхон Далайн бүсийн техникийн сургалт 2018 оны 11 дүгээр сарын 26-аас 27-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтаар Дотоод мониторингийн хөтөлбөр, кэйс сургалт, сүлжээний аудитын гарын авлага, аудитын програм хангамж, хэрэглүүр, тооцоолол болон тодруулгын аудит зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийгдлээ. Уг сургалтын гол зорилго нь Ази Номхон Далайн бүсийн орнуудад үйл ажиллагаа явуулж буй Мүүр Степенсийн гишүүн фирмүүд үйлчлүүлэгчиддээ ижил түвшний чанартай үйлчилгээг үзүүлэх бололцоог хангах явдал юм.

Сургалтад Камбож, Хонконг, Энэтхэг, Индонези, Япон, Малайз, Монгол, Филиппин, Орос, Шри-Ланка, Тайланд, Сингапур зэрэг орны төлөөлөгчид оролцов.
Мүүр Степенс  сүлжээ фирмийн Хонконг дахь оффисийн партнер, Ази номхон далайн бүс хариуцсан техникийн захирал Мишель Чу болон Мүүр Стифэнс Интэрнэшнл-ийн Ази номхон далайн бүсийн Аудит НББ хорооны захирал Карэн Вонг нар сүлжээний түвшний аудитын гарын авлага болон Хэрхэн үр дүнтэй дотоод мониторинг хийж гүйцэтгэх вэ сэдвээр илтгэл тавилаа.

Мөн тус хурлын үеэр Мүүр Степенс  сүлжээ фирмийн Сингапур дахь оффисийн партнер Вонг Күүн Мин Тооцоолол болон тодруулгын аудитад гарсан шинэчлэл сэдвээр илтгэл тавилаа. 
Түүнчлэн уг сургалтын үеэр Ази Номхон Далайн бүсийн орнуудын төлөөлөгчид өөрсдийн фирмийн дотоод мониторингийн хөтөлбөрийн талаар танилцуулан хэлэлцүүлэг хийгдлээ. 
Тус сургалтад манай компанийн чанарын хяналтын мэргэжилтэн Н.Гэрэлчимэг, Н.Жаргалмаа нар оролцож манай фирмийн хувьд Дотоод мониторинг хэрхэн хийгдэж байгаа болон стандарт, гарын авлагыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар ярилцан туршлага судаллаа.