Онол практикийн бага хурлаас амжилт арвин ирлээ

Онол практикийн бага хурлаас амжилт арвин ирлээ

О. Хулан

“Онол, практикийн бага хурал” хоёр хэсэгтэй явагдсан бөгөөд “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт нэгдүгээр хэсэгт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн аудиторын туслах Д.Бямбахишиг “Үнэ шилжилтийн тайлагналд харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох асуудал” сэдвээр,

“Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” гэсэн хоёрдугаар хэсэгт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн Чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний үр нөлөөний судалгаа” сэдвээр бэлтгэсэн судалгааны ажлаа тус тус хэлэлцүүлжээ.

“Од бүртгэл Аудит” ХХК-ийн аудиторын туслах Д.Бямбахишиг “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт нэгдүгээр хэсгийн хоёрдугаар байрт, Чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт хоёрдугаар хэсгийн хоёрдугаар байрт тус тус шалгарлаа.

Эрдэм мэдлэгээрээ манлайлсан Ж. Ариунаа, Д. Бямбахишиг нартаа баяр хүргэж улам их амжилт хүсье.