Search for news

МЭДЭЭ

...
Moore Stephens International айлчлал

2015 оны 5 дугаар сарын 26-аас 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд Од Бүртгэл Аудит нь бизнес хөгжил , стратеги төлөвлөлтийн хүрээнд Moore Stephens International-ийн Ази Номхон Далайн Орнуудын гишүүнчлэл хариуцсан төлөөлөгч, партнер Леон Хоуг хүлээн авч уулзалт хийлээ.

...
Тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдаж байна

Од Бүртгэл Аудит ХХК-ийн хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч нар мэргэжлийн тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдаж байна

...
Ёс зүйн сургалтанд хамрагдаж байна

Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудиторын туслахууд ёс зүйн сургалтанд хамрагдаж байна.

...
Онцлох Аудитын компани боллоо

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 2014 оны аудитын байгууллагуудын шилдэгийг шалгаруулах шинэ жилийн ёслолын арга хэмжээ өнгөрөгч 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус шилдэг шалгаруулах арга хэмжээний үеэр Од Бүртгэл Аудит ХХК нь 2014 оны ОНЦЛОХ АУДИТЫН КОМПАНИ-аар шалгарч дурсгалын цом гардан авлаа.

...
Аудиторын болон МНБ-ын хугацаагүй эрх авлаа

Өнгөрөгч 2014 оны 12-р сарын 31-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааны үеэр Од Бүртгэл Аудит ХХК-ийн ахлах аудитор М.Мөнхцэцэг “МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ХУГАЦААГҮЙ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ”, чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАТЛАМЖ”-аа гардан авлаа.(Баруун гар талаас Од Бүртгэл Аудит ХХК-ийн ахлах аудитор М.Мөнхцэцэг, ММНБИ-ийн ерөнхийлөгч Г.Баянмөнх, Од Бүртгэл Аудит ХХК-ийн чанарын хяналтын менежер Ж.Ариунаа)

...
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа гарлаа

ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК нь Чанарын Хяналтын Дотоод Стандартанд заасны дагуу аудитын гэрээт ажил бүрт үйлчлүүлэгчдээс СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА авч тухайн аудитын багийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгдөг билээ.

...
Үндэсний аудитын газрын сургалтанд хамрагдлаа

Төрийн аудитын байгууллагын мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аудитын газраас хараат бус хувийн аудитын компаниудын ажилтнуудад зориулж “Төрийн аудитын эрх зүй болон санхүүгийн тайлангийн аудит” сэдвээр 2014 оны 11 сарын 25-26 ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. 

...
Сургалтанд хамрагдаж байна

ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ний хамт олон Аудитын Дотоод Стандартын дагуу Мэдээллийн технологийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж байна.

...
ММНБИ-ийн шагналаар шагнагдлаа

Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим мэргэшсэн нягтлан бодогчид төрийн дээд шагнал болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институти (ММНБИ)-ийн шагналаар шагнагдлаа. Монгол улсад нягтлан бодох бүртгэл, аудитын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ММНБИ-ээс Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор М.Мөнхцэцэгийг Хүндэт тэмдгээр шагналаа.