“Од бүртгэл Аудит” ХХК-ны санаачлагаар 2019 оны 5-р сарын 27-ны өдөр хэрэглэгчийн нэн шаардлагатай сэдвүүдээр сургалтын үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах асуудлаар “Од бүртгэл Аудит” ХХК-ны дэд захирал Ч.Нямдорж, НХЭАХН-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, ажлын албаны дарга С.Буянхишиг нарын санал солилцох уулзалт “Центрум” төвд боллоо.Уулзалт үр дүнтэй болж “Хэрэглэгчийн эрх, эрхийн хамгаалалтын үзэл баримтлал, хөтөлбөр” (програм)-д орох чухал сэдвийг сонгон шалгаруулахаар дүүргүүдийн ХЭАХН-ийн дунд 2019 оны 05-р сарын 29-ний өдрөөс 06-р сарын 12-ны өдөр хүртэл уралдаан зарлахаар тогтов.