УЛСЫН СЕКТОР БА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Засгийн газрын хэрэгжүүлж буй төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, улам бүр нарийсаж буй хууль эрх зүйн шаардлагад нийцэх, үйлчилгээг илүү өндөр түвшинд хүргэж сайжруулах, хэрэглэгчдийн хүсэлт хэрэгцээг хангах гэх мэт сорилтууд улсын секторын болон төрийн бус байгууллагуудад тулгарч байна.

Мөн мэдээллийн хүртээмжтэй байдал, цахим орчны хэрэглээ өссөнөөр энэ салбарын байгууллагуудад тавигдах олон нийтийн хяналт маш хурдацтай өсөж байна.
 
Манай зөвлөхүүд улсын секторын байгууллагуудад баталгаажуулалт, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, бодлого боловсруулалт, төрийн удирдлага, хууль эрх зүйн нийцлийн чиглэлээр ажиллаж байсан 30 гаран жилийн туршлагатай.

Бид сүүлийн 10 жилийн туршид Үндэсний Аудитын Газар болон Нийслэл дэх Төрийн Аудитын Газрын захиалгаар улсын секторын байгууллагуудад аудит болон баталгаажуулалтын үйлчилгээг амжилттай үзүүлсэн. Мөн манай фирм нь томоохон төрийн бус байгууллагуудад аудит, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн эрх зүйн зөвлөгөө өгч нийгэмд үйлчлэх зорилгоо амжилттай биелүүлэхэд нь тусалж байсан.
 
Бид тус салбарт хуримтлуулсан олон жилийн туршлага, мэдлэгтээ үндэслэн танай байгууллагыг өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй орчинд илүү үр ашигтай ажиллаж, ард иргэд, төр засаг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд туслах найдвартай туслагч байх болно.