САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Санхүүгийн салбар нь маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Нарийн төвөгтэй хууль эрх зүйн зохицуулалтууд, бизнесийн болон зах зээлийн эрсдэл, асар хурдацтай хөгжиж буй технологийн дэвшилд хөл нийлүүлэн алхах гэх мэт сорилтуудтай тулгарч байна
 
Манай фирм нь үнэт цаасны зах зээлийн оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг СЗХ-оос авсан. Манайд үнэт цаасны зах зээлийн оролцогчид аудитын үйлчилгээ эрх бүхий аудитор 3, даатгалын салбарт аудит хийх эрх бүхий аудитор 2 ажиллаж байна.

Мөн Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос олгосон үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх бүхий зөвлөх 2, актуарын магистрын зэргийг Турк улсад хамгаалж, урт хугацаат даатгалын чиглэлээр судалгаа хийсэн актуарын зөвлөх ажиллаж байна.
 
Манай мэргэжилтнүүд үнэт цаасны зах зээлийн оролцогчид болон хөрөнгийн бирж, брокер дилерийн компани, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, финтек бизнесүүдэд аудит, нийцүүлэгчийн үйлчилгээ, НББ татварын зөвлөх үйлчилгээ, due diligence, корпорацын санхүүгийн бусад үйлчилгээ, тохиролцсон горим гүйцэтгэх гэх мэт үйлчилгээ үзүүлснээр үйлчлүүлэгчдэдээ хууль эрх зүйн нийцлийн асуудлууд, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлж бизнесээ илүү үр ашигтай явуулахад нь тусалдаг.
 
Мөн бид хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн менежментийн компаниудтай стратегийн түншлэлийн түвшинд хамтран ажилладаг.