Дэлхий нийтээр даяаршин хөгжиж буй өнөө цагт, хүн нийгмийн харилцаанд хором, мөч тутамд өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг дагаад ажил, мэргэжил, бизнесүүд ч төрөлжин салбарлаж, хөгжлийн дараагийн шатанд шилжсээр байна.
Хувьсан өөрчлөгдөж буй энэ үед дэлхий нийтийн хөгжил өөрчлөлттэй хамт хөл нийлүүлэн алхахын тулд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн хувьд ч нэг арга зүй, нэг стандарт, технологид шилжих шилжилт хийгдсээр байна.