Санхүүгийн тайлангийн аудитын тухай

Санамж: Энэхүү мэдээллийг Мүүрь Аудит ХХК-аас аудитын талаар анхан шатны ойлголт өгөх зорилгоор анх удаа санхүүгийн тайлангийн аудит хийлгэж буй байгууллагын ажилтнууд, аудитын тайлан мэдээлэл хэрэглэгчид, олон нийтэд зориулан бэлтгэсэн болно. Энэхүү мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн зорилготой бөгөөд Мүүрь Аудит ХХК нь уг мэдээллийн талаар ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно.
 

МҮҮРЬ АУДИТ ХХК-ИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАН 2021/10/01 – 2022/09/30 БИЗНЕСИЙН ЖИЛ

СЗХ-ны ‘Үнэт цаасны бүртгэлийн журам”, Мүүрь Аудит ХХК-ийн “Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх журам” болон “Мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу манай фирм 2021-2022 оны бизнесийн жилийн Аудитын ил тод байдлын тайлангаа бэлтгэн танд толилуулж байна.
 

ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Үнэ шилжилтийн шинэ зохицуулалт:

УИХ-аас 2019 оны 03 сарын 22-ний өдөр шинэчлэн баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар шаардсаны дагуу 2020/01/01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад үнэ шилжилтийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Үнэ шилжилтийн талаарх бидний бэлтгэсэн нийтлэлийг PDF файлаар татаж авах бол энд дарна уу. 

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ

Дэлхий нийтээр даяаршин хөгжиж буй өнөө цагт, хүн нийгмийн харилцаанд хором, мөч тутамд өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг дагаад ажил, мэргэжил, бизнесүүд ч төрөлжин салбарлаж, хөгжлийн дараагийн шатанд шилжсээр байна.

Хувьсан өөрчлөгдөж буй энэ үед дэлхий нийтийн хөгжил өөрчлөлттэй хамт хөл нийлүүлэн алхахын тулд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн хувьд ч нэг арга зүй, нэг стандарт, технологид шилжих шилжилт хийгдсээр байна.
 

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БА ТҮҮНИЙ ТҮРЭЭСЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ

Синди Преториус
Түрээсийн талаарх санхүүгийн тайланд илүү ач холбогдолтой, найдвартай мэдээлэл олж авахын тулд Нягтлан бодох бүртгэлийн стандартын олон улсын зөвлөл (IASB) " НББОУС 17 Түрээс" -ийг шинэчлэн боловсруулахаар үүрэг хүлээсэн. Стандартын зөвлөл 2016 оны 1-р сард НББОУС 17-г орлох СТОУС 16 Түрээс-ийг гаргалаa.
 

УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

Мүүрь Глобал сүлжээний Эрчим хүч, уул уурхай, байгалийн нөөцийн хамтын ажиллагааны группын удирдагч
 
Давид Томаси
“Тэрбээр мэргэжлийн салбарт нийт 33 жил ажилласан туршлагай бөгөөд уул уурхай, ашигт малтмалын салбарт мэргэшсэн, Австрали улсын Мэргэшсэн нягтлан бодогч цолтой.”
 

КОРОНАВИРУС БА ТҮҮНИЙ ОЛОН УЛСЫН БИЗНEС ЭРХЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Коронавирусын тархалт сүүлийн хэдэн долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Олон хамт ажиллагсад надаас энэ мэдээлэл хэтрүүлэгтэй байгаа эсэхийг асууж байсанд үгүй гэж хариулж байсан, энэ бол ноцтой асуудал юм. Асуудал нь сарьсан багваахай, гахай гэх мэт жижиг хөхтөн амьтдад байдаг вирусээс үүдэлтэй халдварт өвчин бөгөөд “амьтнаас хүн рүү” дамжих чадалтай.

ММНБИ-ийн салбарын манлайлагч

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс "Гишүүдийн уулзалт 2020" арга хэмжээг угтан салбарын манлайлагч гишүүдээ танилцуулсан.
Тус танилцуулгын №8 цувралаар Мүүрь Аудит ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж. Ариунаа уригдан оролцлоо.

Мүүрь Аудит ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж. Ариунаагийн оролцсон цуврал №8 дугаарыг ЭНД дарж үзнэ үү.


 

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ 2019 ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

​Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг-ийн ЗҮМХ-оос 2019 оны 12 дугаар сарын 26-нд Татварын хуулийн шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан "ТМЗ-2019" чуулганд Мүүрь Аудит ХХК-ийн Татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцлоо.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕС ОНОШИЛГОО СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институттэй хамтран зөвлөхүүдэд зориулан 2019 оны 10 сарын 23-наас 25-ны хооронд зохион байгуулсан "Зөвлөх үйлчилгээний Бизнес оношилгоо" сэдэвт сургалтанд Мүүрь Аудит ХХК-н Зөвлөх Үйлчилгээ хариуцсан захирал Ч. Нямдорж хамрагдлаа.

"Монгол улсын эрсдлийн форум 2018"-д оролцлоо

"Мандал Даатгал" ХК, Голомт банк хамтран “Монгол   Улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 2018 оны  11 дүгээр сарын 14-ны өдөр Туушин зочид буудлын   Соёмбо танхимд зохион байгууллаа.
Ес дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь   Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн  салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах   арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий   арга хэмжээнүүдийн нэг юм.

Аудитын компаниуд спортоор өрсөлдлөө

71727570_2779717958729628_8951169482219323392_o.jpgАудитын компаниудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Audit cup-2019” спортын тэмцээнийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, “ЭЙЧ ЭЛ БИ МОНГОЛИА АУДИТ” ХХК хамтран зохион байгуулсан юм.



Энэ удаагийн тэмцээний гар бөмбөг, шатар, ширээний теннисний төрөл Туул кондомениум спорт зааланд, дартс, сагсан бөмбөгийн төрөл Хандгайт спорт төвийн зааланд 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөнд оролцлоо

Монгол улсын Сангийн яамнаас зохион байгуулсан Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн 2019 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харьяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцсон.

Мүүрь Брэндийн нээлт

Манай шинэ брэнд болох “Мүүрь”-ийн тусламжтайгаар бид дэлхий даяар шийдвэр гаргах, мэдээлэлд суурилсан ойлголт, хийж буй бүх зүйлдээ эрч хүч шаардагдах онцлог шинж чанараар тодорхойлогддог дэлхийд тохирох шинэ шинж чанарыг сонгосон. Энэхүү брэнд нь таны хүсэл тэмүүллийг хэрэгжүүлэхэд тань туслахын тулд бидэнтэй дотоодын болон дэлхийн хэмжээнд холбогдох боломжийг олгоно. Тийм учраас манай брэндийн байр суурь бол “Хувьсан еерчлегдеж буй ертенцөд Хөгжин дэвшихэд тань бид тусална” билээ.
Биднийг хүчирхэг болгодог зүйл, манай сүлжээ яагаад өсөн нэмэгдэж, үргэлжлэн хөгжиж байгааг бид хэзээ ч мартдаггүй мен үйлчлүүлэгчид нартайгаа улам бат бөх харилцаатай байхыг цаашид ч хичээн ажиллах болно.


 

Сайн үйлсийн аянд оролцлоо

Цэцээ гүн ротаракт клубээс “Хэрэглэхгүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь хандивлаарай” уриа дор зохион байгуулсан “Care box-15” хандивын аянд Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон 3 дах удаагаа нэгдлээ.

 

Мэргэшсэн ажилтнуудын эгнээгээ тэллээ

Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс Мэргэшсэн Зөвлөхийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 07 сарын 03-ны 162 тоот тушаалаар 60 нягтлан бодогч Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх авч, 290 Татварын мэргэшсэн зөвлөх эрхээ 3 жилийн хугацаатай сунгуулж гэрчилгээ, тэмдгээ гардан авч, шинэ гишүүд тангаргаа өргөлөө.

Annual Trip 2019

Од Бүртгэл Аудит ХХК нь жил бүр хамт олноороо эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд болон гадаадын улс орнуудаар аялдаг. Манай хамт олон энэ удаагийн “Annual Trip 2019” аяллаар монголын төвийн бүсийн аймгууд болох Өвөрхангай, Архангай аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

Ард Мэнд эрүүл мэндийн даатгалд хамрагдлаа

Бидний ажлын амжилтын үндэс бол “эрүүл, даатгагдсан ажилтан”.
Компанийн зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудалд санаа тавьж жилд 40 сая төгрөгийн хамгаалалт бүхий Ард Даатгал ХК-ийн “Ард мэнд” эрүүл мэндийн даатгалд ажилчдаа хамрууллаа.

ҮЦЗЗ-д мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолд "Мүүрь Аудит" ХХК-ийн Зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал оролцлоо.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос 2019 оны 05 дугаар сарын 06-аас 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад хамрагдан шалгалтандаа тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын  28-ны өдөр Блю Скай зочид буудлын Топаз танхимд боллоо.

Тус сургалтад манай компанийн дэд захирал Ч. Нямдорж хамрагдаж “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх”-ийн үнэмлэхээ гардан тангараг өргөлөө.

 

Дүүргүүдийн ХЭАХН-ийн дунд уралдаан зарлаж байна.

“Од бүртгэл Аудит” ХХК-ны санаачлагаар 2019 оны 5-р сарын 27-ны өдөр хэрэглэгчийн нэн шаардлагатай сэдвүүдээр сургалтын үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах асуудлаар “Од бүртгэл Аудит” ХХК-ны дэд захирал Ч.Нямдорж, НХЭАХН-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, ажлын албаны дарга С.Буянхишиг нарын санал солилцох уулзалт “Центрум” төвд боллоо.

Уулзалт үр дүнтэй болж “Хэрэглэгчийн эрх, эрхийн хамгаалалтын үзэл баримтлал, хөтөлбөр” (програм)-д орох чухал сэдвийг сонгон шалгаруулахаар дүүргүүдийн ХЭАХН-ийн дунд 2019 оны 05-р сарын 29-ний өдрөөс 06-р сарын 12-ны өдөр хүртэл уралдаан зарлахаар тогтов.

Сайн үйлсийн аянд оролцлоо

“Цэцээ Гүн” ротаракт клубээс “ Хэрэглэхгүй зүйлсийг хэрэгтэй хүнд” уриан дор зохион байгуулж буй “Carebox-14“ сайн үйлсийн аянд манай хамт олон 2 дах удаагаа идэвхтэй оролцож байна.

“Аудитын Салбарын Энтрепренер” -ээр тодорлоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  боллоо. 

 

“Оны онцлох аудитын компани”-аар шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтээс “Аудиторуудын шинэ жил-2018” арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгууллаа. Жил жилийн энэ баяраар ММНБИ-ээс оны шилдэг компаниудыг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ арга хэмжээний үеэр “Оны онцлох Аудитын компани”-аар “Од Бүртгэл Аудит” ХХК  шалгарч дурсгалын цом гардан авлаа.

 

Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт

2018 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИнститут хамтран зохион байгуулсан байна.


 

Үнэт цаасны зах зээлийн сургалтад хамрагдлаа

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна.

 

Монгол улсын эрсдлийн форумд оролцлоо

"Мандал Даатгал" ХК, Голомт банк хамтран “Монгол Улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.

Ес дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг юм.

Энэ удаагийн Эрсдэлийн форум “Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь” болон “2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл” гэсэн сэдвийн хүрээнд явагджээ.

Аудитын байгууллагууд спортоор өрсөлдлөө

Аудитын компаниудын дунд жил бүр болдог уламжлалт спортын тэмцээнийг Хавай спорт центрт “Бид нэг гэр бүл” уриан дор 10 дугаар 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 27 байгууллагын 15 багийн 250 гаруй тамирчид оролцлоо.

 

Онол практикийн бага хурлаас амжилт арвин ирлээ

Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Онол, практикийн бага хурал”-ыг өнгөрсөн оноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар салбарын яамнаас шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн “Онол, практикийн бага хурал”-ыг 2018 оны есдүгээр сарын 28-нд зарлаж, эрдэмтэн судлаачид, МТА-ны байцаагчид, ТМЗН-ийнхэн болон ТМЗ-ийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөлөл гээд олон хүн илтгэлээ ирүүлснээс шилдэг 11 илгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн байна.

Сайн үйлсийн аянд оролцлоо

“Цэцээ Гүн” ротаракт клубээс зохион байгуулсан “Хэрэггүй зүйлсийг хэрэгтэй хүнд” уриан дор зохион байгуулсан “Carebox-13“ сайн үйлсийн аянд манай хамт олон идэвхтэй оролцлоо.

А. Батмөнхийн нэрэмжит математикийн олимпиад зохион байгуулагдлаа

2018 оны 9 дүгээр  сарын 29-30-ны өдрүүдэд А. Батмөнх агсны нэрэмжит Математикийн бүсийн олимпиадыг  10 аймаг, дүүргийн багш сурагчдын дунд  4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадыг Монголын Үнэт Цаасны Бирж, Говьсүмбэр аймгийн боловсрол, соёл урлагын газар, Говьсүмбэр аймгийн 1-р сургууль, “А.Батмөнх Сан” ТББ, шавь нар нь хамтран зохион байгуулсан ба ерөнхий ивээн тэтгэгчээр “Од бүртгэл Аудит” ХХК, Монголын Үнэт Цаасны Бирж ХК, Цогт энд Нандин ХХН, Анд Энерги ХК нар оролцсон юм.
2018 оны 9 дүгээр  сарын 29-30-ны өдрүүдэд А. Батмөнх агсны нэрэмжит Математикийн бүсийн олимпиадыг  10 аймаг, дүүргийн багш сурагчдын дунд  4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

М. Мөнх-Эрдэнэ хүүд туслах хандивын тоглолт болно

М. Мөнх-Эрдэнэ хүү 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Цусны цагаан эсийн хорт хавдар” өвчнөөр оношлогдож одоо ЭХЭМҮТөвийн Цусны төвд химийн эмчилгээ хийлгэж байна. Герман улсад яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орвол хүү бүрэн эдгэх юм байна.
 

Олон Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн чуулганд оролцлоо

2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны олон улсын татварын чуулган болж өндөрлөлөө.




 

Олон улсын чанарын хяналтын шалгалтаар орлоо

Од Бүртгэл Аудит ХХК нь Мүүр Степенс олон улсын сүлжээнд  2016 оны 1 сард элссэн бөгөөд Монгол улс дахь корреспондент фирм юм. Од Бүртгэл Аудит фирм нь Мүүр Степенс Олон улсын бодлогын хорооноос гаргасан шийдвэрийн дагуу сүлжээний бусад бүх фирмийн адилаар Мүүр Степенс Олон улсын сүлжээний Аудитын технологи, гарын авлагыг үйл ажиллагаандаа баримталж, үйлчилгээ үзүүлдэг.

Мэргэшсэн ажилтнуудын эгнээ өргөжсөөр байна

2018 оны 06-р сарын 28-нд Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс Мэргэшсэн Зөвлөхийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Тус арга хэмжээн дээр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор Б. Гэрэл “Татварын Мэргэшсэн Зөвлөхийн гэрчилгээ”- гээ гардан авав.

Жаргалан даатгалд ажилтнуудаа бүрэн хамрууллаа

Бидний ажлын амжилтын үндэс бол “эрүүл, даатгагдсан ажилтан”. Компанийн зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудалд санаа тавьж жилд 50 сая төгрөгийн хамгаалалт бүхий Мандал даатгал ХХК-ийн “Жаргалан ” эрүүл мэндийн даатгалд бүх ажилчдаа хамрууллаа.

 

Аудиторын тоогоороо 3-р байрт шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хөндлөнгийн аудитын байгууллагуудын жагсаалтыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн вэб хуудсандаа нийтэллээ. 

 

Анд Энерги ХК-д нийцүүлэгчийн үйл ажиллагааны хүрээнд ээлжит ажлыг гүйцэтгэлээ

Манай компани “Анд Энерги” ХК-ийн нийцүүлэгч аудитын фирмээр ажилладаг билээ. Өнгөрөгч долоо хоногт Аудит эрхэлсэн дэд захирал Ч. Нямдоржоор ахлуулсан аудитын баг Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулдаг Анд Энерги ХК-ийн үйл ажиллагаатай танилцан нийцүүлэгчийн үүргийн дагуу хяналт хийгээд ирлээ.

 

2017 онд борлуулалтын орлогоороо тэргүүлсэн 10 аудитын компаниин нэгээр шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагуудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэж, аудитын үйлчилгээний зах зээлийн багтаамж, үйл ажиллагааны цар хүрээг тогтоон судалгаа шинжилгээ хийдэг билээ. ММНБИ-ээс 2017 оны аудитын зах зээлийн үзүүлэлт болон борлуулалтын орлогоор тэргүүлсэн “ТОP-30” компанийн нэрийг албан ёсоор өөрийн вэб хуудсаараа дамжуулан зарлалаа. 

“Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтээс “Аудиторуудын шинэ жил-2017” арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. Жил жилийн энэ баяраар ММНБИ-ээс оны шилдэг компаниудыг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Мандах Бүртгэл их сургуулийн төгсөлтийн баярт оролцлоо

2017 оны 12 дугаар сар 18-ны өдөр Мандах Бүртгэл Их сургуулийн Магистр, Нягтлан бодох бүртгэл-Англи хэл, Эчнээ хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ МҮЭСТО-ны бага танхимд болж оюутнууд диплом энгэрийн тэмдгээ гардан авлаа. 

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ авлаа

2017 оны 12-р сарын 26-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.Тус арга хэмжээн дээр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудиторын Б.Алтантуяа “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ”, аудиторын туслах Д.Бямбадэлгэр “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн эрхийн гэрчилгээ”- гээ гардан авав.

Мүүр Стевенсийн Ази, Номхон далайн техникийн хурал 2017

Жил бүр болдог Мүүр Стевенсийн Ази,Номхон Далайн бүсийн техникийн хурал 2017 оны 12 дугаар сарын 07-оос 08-ны өдрүүдэд Хонконг дахь салбарт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлын гол сэдвүүд аудитын гарын авлага, дотоод хяналтын хөтөлбөр, чанарын хяналтын сургалт зэрэг байсан болно. Уг хурлын зорилго нь Ази Номхон Далайн бүсийн орнуудад үйл ажиллагаа явуулж буй Мүүр Стевенсийн гишүүн фирмүүд үйлчлүүлэгчиддээ ижил түвшний чанартай үйлчилгээг үзүүлэх бололцоог хангах явдал юм.

Арилжааны албан ёсны нээлт хийлээ

Монголын анхны хувийн хөрөнгийн бирж “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК арилжаагаа албан ёсоор нээж анхны “хонх цохих” нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав, тус биржээр анхны хувьцаагаа арилжсан Анд Энерги ХК-ийн ТУЗ-ын дарга Т.Барс, Од бүртгэл аудит ХХК-ийн ерөнхий захирал У.Оюунаа, дэд захирал Ч. Нямдорж, Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-ны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол улсын дотоод аудиторуудын форум боллоо

Монголын Дотоод Аудиторуудын Институтээс "Монгол Улсын Дотоод аудиторуудын форум 2017" арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Форумд Улаанбаатар хот, орон нутгийн 85 байгууллагын 200 гаруй дотоод аудит, дотоод хяналтын мэргэжилтнүүд оролцож, дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү форумд манай компанийн дэд захирал Ч. Нямдорж оролцож тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Үнэт цаасны зах зээлийн сургалтанд хамрагдлаа

2017 оны 11 сарын 27-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид, хуульчдад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө.Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна.


 

Даатгалын аудиторуудын төрөлжсөн сургалт боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт”-ыг зохион байгууллаа.

 

ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ИЙН АУДИТОРУУД ШАГНАГДЛАА

1_2.jpg2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн нягтлан бодогчдыг салбарын шагнал, ойн медалиар шагналаа.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн классик жинхэнэ гишүүн боллоо


Од Бүртгэл Аудит ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “КЛАССИК” жинхэнэ гишүүнээр элсэн гэрчилгээг 2017 оны 2 сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан Шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах болон “Entreprenuer-2016” оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагааны үеэр гардан авлаа. 

Олон улсын татварын асуудлууд /давхар татварын гэрээ/ болон олон улс дахь үнэ шилжилтийн бодлого, шаардлага, ач холбогдолын талаар сэдэвтэйгээр сургалт зохион байгууллаа

Монгол Улс татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг 1991-2005 онуудад 35 улстай байгуулсан бөгөөд Татварын ерөнхий газарт 2014-2016 онд ЖАЙКА байгууллагаас “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвт төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд ТЕГ-т Олон улсын татварын асуудал хариуцсан нэгж бий болсон.

Сар шинийн мэндчилгээ

 

Moore Stephens Hong Kong-ийн удирдах партнераас Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон, гэр бүлд болон бүх харилцагчидад ирж буй Тахиа жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, баярын мэндчилгээ ирүүлжээ.

Группын нягтлан бодох бүртгэлийн сургалт зохион байгууллаа

Монгол улсын сангийн сайдын 170-р тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн групп аж ахуй нэгжид мөрдөгдөх “Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх заавар”, “Нэгтгэлд оролцох талуудыг тодорхойлох удирдамж”, “Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд ашиглах үлгэрчилсэн маягтууд, тэдгээрийг нөхөх заавар”-ууд батлагдсан. 

 

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ээс зохион байгуулдаг жилийн уулзалт – 2017

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага болохын хувьд жил бүр салбарын онцлох болон тулгамдсан асуудлаар бүх гишүүдийн Жилийн Уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

 

Шинэ жил болон зул сарын мэндчилгээ

Moore Stephens олон улсын сүлжээнээс Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон болон тэдний гэр бүлд мөн бүх үйлчлүүлэгчидэд ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, шинэ жил болон зул сарын баярын мэндчилгээ ирүүлжээ.

 

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн VI их хуралд оролцлоо

ММНБИ- нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудиторын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага юм. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал 12 сарын 8-нд төрийн ордонд боллоо.

 

Мүүр Стифенс Ази-Номхон далайн орнуудын техникийн зөвлөгөөн

Мүүр Стифенс Интернэшнл Лимитэд олон улсын сүлжээ фирмийн Ази-Номхон далайн орнуудын техникийн зөвлөгөөн 2016 оны 11 дүгээр сарын 28наас 29-ний хооронд Хонг Конг-д болж өндөрлөлөө. 

7 дахь удаагийн Монгол улсын эрсдлийн удирдлагын форум 2016

Өнгөрөгч 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Мандал даатгал, Голомт банк, Willis Towers Watson компаниудаас зохион байгуулсан Монгол улсын эрсдлийн удирдлагын форумд Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор оролцлоо. 

Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт, Аудитын Олон Улсын Стандартын 2016 оны өөрчлөлтүүд семинарт оролцлоо

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас өнгөрөгч 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулагдсан Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Аудитын олон улсын стандартын 2016 оны өөрчлөлтүүд семинарт Од Бүртгэл Аудит ХХК-ын аудиторууд оролцлоо.

9 дэх удаагийн Монголын компанийн засаглалын чуулганд оролцлоо

Өнгөрөгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь Компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран ес дэх удаагийн Компанийн засаглалын чуулганыг Улаанбаатар хотноо Блю Скай зочид буудалд зохион байгуулав. 

Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын эрх авлаа

Өнгөрөгч 2016 оны 7-р сарын 8-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол” зохион байгуулагдлаа. Уг ёслолын үеэр Од бүртгэл аудит ХХК-ийн аудитор С.Буманцэцэг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийн гэрчилгээ гардан авч тангараг өргөлөө.

2015 онд борлуулалтын орлогоороо тэргүүлсэн эхний 10 аудитын компани

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагуудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэж, аудитын үйлчилгээний зах зээлийн багтаамж, үйл ажиллагааны цар хүрээг тогтоон судалгаа шинжилгээ хийдэг билээ. Өнгөрөгч 5-р сарын 12-ны өдөр ММНБИ-ээс 2015 оны аудитын зах зээлийн үзүүлэлт болон борлуулалтын орлогоор тэргүүлсэн “ТОP-30” компанийн нэрийг албан ёсоор өөрийн вэб хуудсаараа дамжуулан зарлалаа. 

Сар шинийн мэндчилгээ

Moore Stephens Hong Kong-ийн удирдах партнер Helen Tang-аас Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон болон гэр бүлд ирж буй Бичин жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, баярын мэндчилгээ ирүүлжээ.

ММНБИ-ээс зохион байгуулдаг жилийн уулзалт

Байгууллагын төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн асуудлын гол зөвлөгч нь болж байдаг бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан шинэ мэдээлэл хүргэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, тэдний санал зөвлөмжийг сонсох зорилгоор жил бүр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ээс зохион байгуулдаг Жилийн уулзалт-2016 энэ 1 сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа.

МНБ-ын эрх болон МНБ-ын хугацаагүй эрх авлаа

Өнгөрөгч 2015 оны 12-р сарын 30-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааны үеэр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор Н.Дагийрагчаа “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ”, аудиторын туслах П.Мягмаржаргал “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн эрхийн гэрчилгээ” гардан авлаа.

Moore Stephens DAHUA-CPA бүх хятадын партнеруудын жилийн чуулган

Moore Stephens International Limited олон улсын сүлжээ фирмийн Хятад дахь гишүүн болох Dahua CPA фирмийн 30-н жилийн ойн арга хэмжээ, бүх Хятадын партнеруудын жилийн чуулганд ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ийн удирдлагууд Dahua CPA-ийн Ерөнхий Партнер ноён Liang Chun-ний урилгаар оролцлоо. Уг чуулганд Moore Stephens International сүлжээний Австрали, Бельги, Кипр, Герман болон бусад улсын гишүүн байгууллагуудын зочид төлөөлөгчид мөн оролцсон юм. Ойн арга хэмжээ 2015 оны 11 сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Шенжин хотноо зохион байгуулагдлаа. 

Чуулганы хүрээнд Moore Stephens International сүлжээний Австрали, Бельги, Кипр, болон Герман улсын уригдан ирсэн төлөөлөгчид илтгэл тавьж олон улсын бизнес хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Мөн БНХАУ-ын алдарт эдийн засагч Xunlei-Li макро эдийн засгийн хөгжлийн талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. 

Үнэт цаасны зах зээлийн сургалтанд хамрагдлаа

1122.png2015 оны 11 сарын 9-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид, хуульчдад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна. 

Мэдээллийн технологийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж байна

ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ний 2015 оны сүүлийн хагас жилд ажилд орсон шинэ мэргэжилтнүүд Аудитын Дотоод Стандартын дагуу Мэдээллийн технологийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж байна.

Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын анхдугаар чуулганд оролцож байна

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Зөвлөх Үйлчилгээний Менежментийн Хорооноос санаачилан 2015 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч (ТИНБ)-ид, түүнчлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТМЗ компаниуд, аудитын компаниуд, хуулийн нөхөрлөлүүд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, татварын алба болон бусад төрийн байгууллагын төлөөлөл болсон татварын мэргэжилтнүүдийг оролцуулан Чуулганыг зохион байгуулж байна.

Moore Stephens International айлчлал

moore_logo.png2015 оны 5 дугаар сарын 26-аас 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд Од Бүртгэл Аудит нь бизнес хөгжил , стратеги төлөвлөлтийн хүрээнд Moore Stephens International-ийн Ази Номхон Далайн Орнуудын гишүүнчлэл хариуцсан төлөөлөгч, партнер Леон Хоуг хүлээн авч уулзалт хийлээ.

Онцлох Аудитын компани боллоо

onii-ontsloh_01.jpgМонголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 2014 оны аудитын байгууллагуудын шилдэгийг шалгаруулах шинэ жилийн ёслолын арга хэмжээ өнгөрөгч 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус шилдэг шалгаруулах арга хэмжээний үеэр Од Бүртгэл Аудит ХХК нь 2014 оны ОНЦЛОХ АУДИТЫН КОМПАНИ-аар шалгарч дурсгалын цом гардан авлаа.

Аудиторын болон МНБ-ын хугацаагүй эрх авлаа

Өнгөрөгч 2014 оны 12-р сарын 31-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааны үеэр Од Бүртгэл Аудит ХХК-ийн ахлах аудитор М.Мөнхцэцэг “МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ХУГАЦААГҮЙ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ”, чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАТЛАМЖ”-аа гардан авлаа.
(Баруун гар талаас Од Бүртгэл Аудит ХХК-ийн ахлах аудитор М.Мөнхцэцэг, ММНБИ-ийн ерөнхийлөгч Г.Баянмөнх, Од Бүртгэл Аудит ХХК-ийн чанарын хяналтын менежер Ж.Ариунаа)

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа гарлаа

mn_survey.jpgОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК нь Чанарын Хяналтын Дотоод Стандартанд заасны дагуу аудитын гэрээт ажил бүрт үйлчлүүлэгчдээс СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА авч тухайн аудитын багийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгдөг билээ.

Үндэсний аудитын газрын сургалтанд хамрагдлаа

Төрийн аудитын байгууллагын мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аудитын газраас хараат бус хувийн аудитын компаниудын ажилтнуудад зориулж “Төрийн аудитын эрх зүй болон санхүүгийн тайлангийн аудит” сэдвээр 2014 оны 11 сарын 25-26 ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. 

ММНБИ-ийн шагналаар шагнагдлаа

2013-07-10-2.jpgИх Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим мэргэшсэн нягтлан бодогчид төрийн дээд шагнал болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институти (ММНБИ)-ийн шагналаар шагнагдлаа.
Монгол улсад нягтлан бодох бүртгэл, аудитын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ММНБИ-ээс Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор М.Мөнхцэцэгийг Хүндэт тэмдгээр шагналаа.