Татварын зөвлөх үйлчилгээ

Учирч болзошгүй татварын эрсдэлээс болоод шөнө таны нойр хүрэхгүй байна уу? Та өөрийн бизнесээ хамааралтай бүхий л татварын хууль, шаардлагад нийцсэн эсэхийг баталгаажуулмаар байна уу?

Танай санхүүгийн албанд хойшлогдсон татвар, НӨАТ-ын асуудлууд, суутган татвар, татварын маргаан, алдагдал шилжүүлэлт гэх мэт татварын тухайлсан асуудлуудаар экспертийн төвшний зөвлөгөө, мэргэжлийн тусламж хэрэгтэй байна уу?
 
Эсвэл та Монголд бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа боловч бизнесийн хэлбэрээ хэрхэн сонгож, хэрхэн дотоодын болон олон улсын татварын хамгийн таатай нөхцөл боломжуудыг ашиглахаа мэдэхгүй байна уу?
 
Үндэстэн дамнасан бизнесээ Монголд салбарлуулан үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч танд Монгол Улсын эрх зүйн актаар зохицуулж буй давхар татвар, үнэ шилжилт, татварын суурийг бууруулж ашиг шилжүүлэлтийн эсрэг хууль зүйн шаардлагад нийцэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд тусламж хэрэгтэй байна уу?
 
Хэрэв дээрх асуудлууд нь таны бизнест бэрхшээл учруулж байгаа бол бид танд туслах зөв хүн гэдэгт итгэлтэй байж болно. Манай мэргэжилтнүүд дотоодын болон олон улсын татварын зөвлөгөө, татварын төлөвлөлтийг мэргэжлийн өндөр төвшинд хүргэдэг.