Үр дүнтэй дотоод аудитын үйл ажиллагаа нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, болон дотоод хяналтын процессыг сайжруулж хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед үйл ажиллагаагаа амжилттай явуулах, тавьсан зорилгодоо хүрэхэд байгууллагад тусалдаг. Мүүрь Аудит ХХК нь засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын чиглэлийн төрөл бүрийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж байна
Бид тус компанийн Гүйцэтгэх захирал Ж. Ариунааг урьж, туршлагаасаа хуваалцахыг урилаа.
– Байгууллагууд яагаад дотоод хяналт, эрсдэлийн удирдлагадаа хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?Өнөө үед дотоод хяналт, эрсдэлийн удирдлага нь зүгээр нэг зохицуулалтын шаардлага биш болсон. Эдгээр нь байгууллагын стратегийн чухал хэрэгсэл болдог.
Зах зээлийн эрчимтэй өөрчлөлт дунд дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь үр ашиг, нийцэл, ил тод байдлыг нэмэгдүүлж, залилангийн эрсдэлийг бууруулах зэргээр байгууллагын тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. – Та байгууллагынхаа энэ чиглэлийн онцлох үйлчилгээнүүдээс танилцуулна уу. Тухайлбал ямар салбар, байгууллагуудад үр өгөөжтэй байдаг вэ?
Бид олон төрлийн салбарт үйлчилгээ үзүүлдэг ч тодорхой чиглэлд тусгайлан боловсруулсан үйлчилгээнүүд маань зах зээлд их эрэлттэй байдаг. Тухайлбал:: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Франчайз бизнесийн хяналт – Франчайзын гэрээний нөхцөлийн хэрэгжилтийг хянаж, үйл ажиллагааг сайжруулах зөвлөгөө өгөх үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, тухайн франчайзын гол гол нөхцөл, шаардлагуудыг франчайз ашиглагч маань хангаж байна уу гэдгийг хөндлөнгөөс хянаж, франчайзийн өмчлөгч болон ашиглагчид үнэн бодит мэдээлэл хүргэх юм. Франчайзын шаардлагуудын нийцлийг хангаснаар тухайн бизнесээ илүү үр дүнтэй эрхлэн явуулах, франчайзын ноу-хау, өгөөжийг илүү сайн хүртэх боломжийг олгодог. Нөгөө талдаа тухайн франчайзын бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнэ тогтмол сайн байх нөхцөлийг хангадаг. Энэ нь франчайз өмчлөгчийн эрсдэлийг бууруулж, нэр хүндийг хадгалах, өргөхөд чухал нэмэр болдог.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Тусгай зохицуулалттай салбаруудын хяналт, дотоод аудит – Хууль, зохицуулалтын нийцлийг хянаж, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах зөвлөмж өгөх үйлчилгээ. Жишээ нь: Хөрөнгө оруулалтын сан, Хөрөнгө оруулалтын менежментийн компани, Хувьцаат компаниудад зөвлөгөө өгдөг. Компанийн засаглалын кодексийг мөрдөх шаардлагатай салбаруудад дотоод хяналт, комплайнс, дотоод аудитын чиг үүргийг гүйцэтгэж өгөх үйлчилгээг бид үзүүлдэг гэсэн үг. Эдгээр салбарын онцлог нь маш нарийн зохицуулалт шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Бид тухайлсан салбар бүрийн зохицуулалт, үйл ажиллагааны онцлогт нийцсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх аргачлалыг бий болгосон. Иймээс компаниуд манайхаас үйлчилгээ авснаараа нийцлийн асуудлыг бидэнд даатгаад, өөрсдөө үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч ажиллах боломжтой болдог. .: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Мөн салбар харгалзахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой функц төвтэй хяналтын үйлчилгээ ч бий
– Мөн байгууллагуудад тухайлсан бизнесийн функцүүдэд нь тохирсон дотоод хяналтын үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэж дуулсан. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
Энэ үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, хэрэглэгчид, хөрөнгө оруулагч, зохицуулагч байгууллага болон олон нийтийн итгэлийг бий болгодгоороо онцлогтой байдаг. Жишээлбэл:: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Худалдан авалтын хөндлөнгийн хяналт – Худалдан авалтын комиссын үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж, худалдан авалтын бодлого, журамд нийцэж буй эсэхийг хянаж баталгаажуулах үйлчилгээ. Аливаа бизнесийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааны ил тод, шударга, үнэн зөв байдал нь хэзээд хамгийн анхаарал татсан сэдэв байдаг. Худалдан авалтыг үнэн зөв, шударгаар хийх нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасалдалгүй явуулахаас өгсүүлээд өрсөлдөх чадвар бий болгох, стратегийн зорилгодоо амжилттай хүрэхэд хүртэл нөлөөлөх амин чухал үйл ажиллагаа байдаг. Тиймээс хөндлөнгийн хянагч, зөвлөхүүдийг ажиллуулж нийцлийг хангах нь сайн засаглалын жишээ юм.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Азтан шалгаруулах тохирлын аяны хяналт – Компаниуд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, идэвхжүүлэх зорилгоор төрөл бүрийн тохирлын аяныг зохион байгуулах нь элбэг байдаг. Сүүлийн үед эдгээр урамшууллын аяны ялагчдыг дижитал систем ашиглан тордуулах нь түгээмэл болсон. Хэдийгээр бөмбөлөг үлээх машинаар азтаныг тодруулах г.м хуучны аргууд байгаа ч гэсэн мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ үед программ ашиглах нь илүү цаг үетэйгээ хөл нийцүүлсэн сонголт болж байна. Нөгөө талдаа тухайн ашиглаж буй тохирол тодруулах системийн ажиллагаа хэвийн эсэх, гадны ямар нэгэн нөлөөлөлгүйгээр санамсаргүй байдлаар сонгож буй эсэх, тохирлын эрхийн дата нь үнэн зөв эсэхэд зайлшгүй хөндлөнгөөс хяналт хийж, баталгаажуулах шаардлага үүсч байна. Манай хувьд мэдээллийн технологийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөхүүдээс бүрдсэн багтай учраас технологи суурьтай хяналтын ажлыг нэлээд нарийвчилсан байдлаар гүйцэтгэж, үйлчлүүлэгчдэдээ бодит үнэ цэн хүргэдэг. Маркетинг, борлуулалтын албаныханд идэвхжүүлэлтийн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлэхэд энэ үйлчилгээ маш хэрэгтэй байдаг.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлын хяналт – ХЭХурлын үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, тухайн компанийн дүрэм, журамд нийцэж буй эсэх, мөн тооллогын үйл ажиллагаа ил тод явагдаж байгаа эсэхийг хянах үйлчилгээ юм. Энэ нь хөрөнгө оруулагчид болон оролцогч талуудын итгэлийг бий болгох, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хурлаар гаргаж буй чухал шийдвэрүүдийн хүчин төгөлдөр байдлыг хангах, ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой байдаг.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. – Мэдээллийн технологи суурьтай хяналтын үйлчилгээ нь хүмүүст илүү сонирхолтой санагдах байх. Танайх энэ талын туршлагатай зөвлөхүүдтэй юм байна. Нууц биш бол ямар түүлс ашиглаж, ямар үнэ цэн хүртэх боломжтой юм бол?
Үйлчлүүлэгч байгууллага бүр өөр өөрийн онцлогтой учраас түүнд нь тааруулан үнэ цэнтэй зөвлөгөө, мэргэжлийн тусламж үзүүлэхийг бид зорьдог. Тиймээс бид тухайн байгууллагад гарч буй асуудал, сайжруулах шаардлагатай хяналт зэргийг хэлж өгөөд зогсохгүй хэрхэн сайжруулах вэ гэдэгт илүү төвлөрч ажилладаг.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Бид сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг ашиглан тухайн асуудлыг хэрхэн үр дүнтэй, хялбархан шийдэж бизнесийн процесс, хяналтыг сайжруулах вэ гэдэг дээр мэргэжлийн шийдэл гаргах, зөвлөгөө өгөхөд анхаарч ажилладаг. Жишээ нь,
AI tools, Automation, Robotic Process Automation (RPA) г.м технологийг хэрхэн ашиглаж болох вэ?
Үйлчлүүлэгчийн одоо ашиглаж буй систем, программуудыг хэрхэн сайжруулснаар үүсч буй асуудлыг шийдвэрлэж болох вэ?
Хяналтыг хэрхэн автоматжуулах вэ?
Жижиг байгууллагуудад хэрхэн хяналтын сайн тогтолцоог төсөр боловч үр дүнтэй байдлаар загварчлах вэ?
Асуудлыг хэрхэн ул сууриар нь шийдэх вэ? Үүний тулд дижитал технологийг хэрхэн ашиглаж болох вэ? гэх мэт асуудлуудыг шийдвэрлэнэ. : Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм. Бидний хамгийн том давуу тал бол яг тухайн байгууллагад тохирсон шийдэл санал болгож, олон улсын стандартын дагуу чанартай үйлчилгээг сэтгэл гарган гүйцэтгэдэгт оршдог гэж би боддог. Манай баг нь олон салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд шаардлагатай тохиолдолд бид тухайн чиглэлээр мэргэшсэн олон улсын зөвлөх, партнеруудтай хамтран гүйцэтгэдэг.
Жишээ нь бид Монголд гүйцэтгэж байгаагүй шинэ төрөл эсвэл салбарын ажлын хүсэлт орж ирвэл тухайн чиглэлээр мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүдийг Мүүрь Глобал сүлжээний хэмжээнд хайж олон техникийн зөвлөгөө авч, тухайн ажилдаа зөвлөхөөр оролцуулдаг байгаа. Манай Мүүрь Глобал сүлжээнд энэ төрлийн хамтын ажиллагааг дэмжих Техникийн хороо тусгайлан ажилладаг бөгөөд нарийн дүрэм журмаар зохицуулсан байдаг учраас гишүүн фирмүүд хамтран ажиллахад маш хялбар байдгаараа давуу талтай
: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм.
Та сая сэтгэлтэй үйлчилгээ хүргэдэг гэлээ? Энэ талаар тодруулбал?
– Яг үнэндээ аливаа ажлыг сэтгэл гаргаж хийх нь л хамгийн чухал байдаг гэж би боддог. Хэчнээн туршлагатай, мэдлэгтэй байгаад, олон улсын стандартын дагуу гүйцэтгэлээ гээд хийж буй ажилд сэтгэл дутвал тэр ажил нь төдийлөн сайн үр дүнд хүрдэггүй. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ ажлыг яг л өөрийн юм шиг хандаж, чин сэтгэл гаргаж хийх нь манай Мүүрийн гол үнэ цэн байдаг. Бид анх энэ компанийг байгуулсан цагаасаа яг л энэ зарчмыг баримталж хэрэгжүүлж ирсэн.Бид дотоод хяналтын чиглэлийн үйлчилгээгээ ч мөн яг энэ зарчмынхаа дагуу маш их сэтгэл, зүтгэл гаргаж гүйцэтгэдэг.
-Зарим байгууллага өөрийн дотоод хяналт, дотоод аудитын багтай байдаг. Ийм алба нэгжгүй байгууллага ч бий. Мүүрь үүнд хэрхэн зөвлөн тусалдаг вэ?
Бид байгууллагын дотоод хяналт, дотоод аудитын багтай хамтарсан (co-sourcing) хэлбэрээр үйлчилгээгээ үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын багийг мэргэжлийн ур чадвар, хараат бус хяналт, болон хүний хүчээр дэмждэг. Энэ нь дотоод хяналтын чанарыг сайжруулж, байгууллагын удирдлагын болон нийцлийн шаардлагыг илүү үр дүнтэй хангахад тус болдог.
Мөн тусдаа дотоод хяналт эсвэл дотоод аудитын ажилтны орон тоогүй байгууллагууд ч full outsourcing байдлаар үйлчилгээ авах нь нээлттэй. Хүний нөөцийн дутагдалд орж, ур чадвартай, туршлагатай мэргэжилтэн олох хэцүү болсон энэ цаг үед мэргэжлийн байгууллагаас аутсорсинг хэлбэрээр үйлчилгээ авах нь хамгийн үр дүнтэй шийдэл гэж харж байна.
-Эцэст нь, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын үйлчилгээг авч буй санхүүгийн шийдвэр гаргагчдад хандаж юу хэлэх вэ?
Дотоод хяналтад зарцуулж буй зардлыг зардал бус хөрөнгө оруулалт гэж харах нь чухал. Энэ бол байгууллагын засаглалыг сайжруулах, эрсдэлийг бууруулах, ил тод байдлыг хангах стратегийн алхам.
Манай баг таны бизнесийн онцлог, салбарын шаардлага нөхцөлд тулгуурласан, практик зөвлөмжтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.: Ж.Ариунаа: Дотоод хяналтад зарцуулж буй зардал хөрөнгө оруулалт юм.


