Search for news

МЭДЭЭ

...
Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт, Аудитын Олон Улсын Стандартын 2016 оны өөрчлөлтүүд семинарт оролцлоо

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас өнгөрөгч 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулагдсан Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Аудитын олон улсын стандартын 2016 оны өөрчлөлтүүд семинарт Од Бүртгэл Аудит ХХК-ын аудиторууд оролцлоо.

...
9 дэх удаагийн Монголын компанийн засаглалын чуулганд оролцлоо

Өнгөрөгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь Компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран ес дэх удаагийн Компанийн засаглалын чуулганыг Улаанбаатар хотноо Блю Скай зочид буудалд зохион байгуулав. 

...
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх

Өнгөрөгч 2016 оны 7-р сарын 6-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.

...
Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын эрх авлаа

Өнгөрөгч 2016 оны 7-р сарын 8-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол” зохион байгуулагдлаа. Уг ёслолын үеэр Од бүртгэл аудит ХХК-ийн аудитор С.Буманцэцэг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийн гэрчилгээ гардан авч тангараг өргөлөө.

...
2015 онд борлуулалтын орлогоороо тэргүүлсэн эхний 10 аудитын компани

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагуудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэж, аудитын үйлчилгээний зах зээлийн багтаамж, үйл ажиллагааны цар хүрээг тогтоон судалгаа шинжилгээ хийдэг билээ. Өнгөрөгч 5-р сарын 12-ны өдөр ММНБИ-ээс 2015 оны аудитын зах зээлийн үзүүлэлт болон борлуулалтын орлогоор тэргүүлсэн “ТОP-30” компанийн нэрийг албан ёсоор өөрийн вэб хуудсаараа дамжуулан зарлалаа. 

...
Сар шинийн мэндчилгээ

Moore Stephens Hong Kong-ийн удирдах партнер Helen Tang-аас Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон болон гэр бүлд ирж буй Бичин жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, баярын мэндчилгээ ирүүлжээ.

...
ММНБИ-ээс зохион байгуулдаг жилийн уулзалт

Байгууллагын төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн асуудлын гол зөвлөгч нь болж байдаг бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан шинэ мэдээлэл хүргэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, тэдний санал зөвлөмжийг сонсох зорилгоор жил бүр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ээс зохион байгуулдаг Жилийн уулзалт-2016 энэ 1 сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа.

...
МНБ-ын эрх болон МНБ-ын хугацаагүй эрх авлаа

Өнгөрөгч 2015 оны 12-р сарын 30-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааны үеэр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор Н.Дагийрагчаа “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ”, аудиторын туслах П.Мягмаржаргал “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн эрхийн гэрчилгээ” гардан авлаа.

...
Moore Stephens DAHUA-CPA бүх хятадын партнеруудын жилийн чуулган

Moore Stephens International Limited олон улсын сүлжээ фирмийн Хятад дахь гишүүн болох Dahua CPA фирмийн 30-н жилийн ойн арга хэмжээ, бүх Хятадын партнеруудын жилийн чуулганд ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ийн удирдлагууд Dahua CPA-ийн Ерөнхий Партнер ноён Liang Chun-ний урилгаар оролцлоо. Уг чуулганд Moore Stephens International сүлжээний Австрали, Бельги, Кипр, Герман болон бусад улсын гишүүн байгууллагуудын зочид төлөөлөгчид мөн оролцсон юм. Ойн арга хэмжээ 2015 оны 11 сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Шенжин хотноо зохион байгуулагдлаа. Чуулганы хүрээнд Moore Stephens International сүлжээний Австрали, Бельги, Кипр, болон Герман улсын уригдан ирсэн төлөөлөгчид илтгэл тавьж олон улсын бизнес хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Мөн БНХАУ-ын алдарт эдийн засагч Xunlei-Li макро эдийн засгийн хөгжлийн талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. 

...
Үнэт цаасны зах зээлийн сургалтанд хамрагдлаа

2015 оны 11 сарын 9-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид, хуульчдад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна. 

...
Мэдээллийн технологийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж байна

ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ний 2015 оны сүүлийн хагас жилд ажилд орсон шинэ мэргэжилтнүүд Аудитын Дотоод Стандартын дагуу Мэдээллийн технологийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж байна.

...
Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын анхдугаар чуулганд оролцож байна

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Зөвлөх Үйлчилгээний Менежментийн Хорооноос санаачилан 2015 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч (ТИНБ)-ид, түүнчлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТМЗ компаниуд, аудитын компаниуд, хуулийн нөхөрлөлүүд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, татварын алба болон бусад төрийн байгууллагын төлөөлөл болсон татварын мэргэжилтнүүдийг оролцуулан Чуулганыг зохион байгуулж байна.