Search for news

МЭДЭЭ

...
ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК-ИЙН АУДИТОРУУД ШАГНАГДЛАА

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн нягтлан бодогчдыг салбарын шагнал, ойн медалиар шагналаа.

...
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн классик жинхэнэ гишүүн боллоо

Од Бүртгэл Аудит ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “КЛАССИК” жинхэнэ гишүүнээр элсэн гэрчилгээг 2017 оны 2 сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан Шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах болон “Entreprenuer-2016” оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагааны үеэр гардан авлаа. 

...
Олон улсын татварын асуудлууд /давхар татварын гэрээ/ болон олон улс дахь үнэ шилжилтийн бодлого, шаардлага, ач холбогдолын талаар сэдэвтэйгээр сургалт зохион байгууллаа

Монгол Улс татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг 1991-2005 онуудад 35 улстай байгуулсан бөгөөд Татварын ерөнхий газарт 2014-2016 онд ЖАЙКА байгууллагаас “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвт төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд ТЕГ-т Олон улсын татварын асуудал хариуцсан нэгж бий болсон.

...
Сар шинийн мэндчилгээ

 Moore Stephens Hong Kong-ийн удирдах партнераас Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон, гэр бүлд болон бүх харилцагчидад ирж буй Тахиа жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, баярын мэндчилгээ ирүүлжээ.

...
Группын нягтлан бодох бүртгэлийн сургалт зохион байгууллаа

Монгол улсын сангийн сайдын 170-р тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн групп аж ахуй нэгжид мөрдөгдөх “Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх заавар”, “Нэгтгэлд оролцох талуудыг тодорхойлох удирдамж”, “Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд ашиглах үлгэрчилсэн маягтууд, тэдгээрийг нөхөх заавар”-ууд батлагдсан.   

...
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ээс зохион байгуулдаг жилийн уулзалт – 2017

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага болохын хувьд жил бүр салбарын онцлох болон тулгамдсан асуудлаар бүх гишүүдийн Жилийн Уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ.   

...
Тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдлаа

Од Бүртгэл Аудит ХХК-ийн мэргэшсэн нягтлан бодогч нар 2016 оны сүүлийн хагас жилд зохион байгуулагдсан мэргэжлийн тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдаж байна.  

...
МНБ-ын хугацаагүй эрх авлаа

Өнгөрөгч 2016 оны 12-р сарын 28-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.  

...
Шинэ жил болон зул сарын мэндчилгээ

Moore Stephens олон улсын сүлжээнээс Од Бүртгэл Аудит ХХК-ийн хамт олон болон тэдний гэр бүлд мөн бүх үйлчлүүлэгчидэд ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, шинэ жил болон зул сарын баярын мэндчилгээ ирүүлжээ.  

...
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн VI их хуралд оролцлоо

ММНБИ- нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудиторын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага юм. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал 12 сарын 8-нд төрийн ордонд боллоо.  

...
Мүүр Стифенс Ази-Номхон далайн орнуудын техникийн зөвлөгөөн

Мүүр Стифенс Интернэшнл Лимитэд олон улсын сүлжээ фирмийн Ази-Номхон далайн орнуудын техникийн зөвлөгөөн 2016 оны 11 дүгээр сарын 28наас 29-ний хооронд Хонг Конг-д болж өндөрлөлөө. 

...
7 дахь удаагийн Монгол улсын эрсдлийн удирдлагын форум 2016

Өнгөрөгч 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Мандал даатгал, Голомт банк, Willis Towers Watson компаниудаас зохион байгуулсан Монгол улсын эрсдлийн удирдлагын форумд Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор оролцлоо.