Search for news

МЭДЭЭ

...
Жаргалан даатгалд ажилтнуудаа бүрэн хамрууллаа

Бидний ажлын амжилтын үндэс бол “эрүүл, даатгагдсан ажилтан”. Компанийн зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудалд санаа тавьж жилд 50 сая төгрөгийн хамгаалалт бүхий Мандал даатгал ХХК-ийн “Жаргалан ” эрүүл мэндийн даатгалд бүх ажилчдаа хамрууллаа.  

...
Аудиторын тоогоороо 3-р байрт шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хөндлөнгийн аудитын байгууллагуудын жагсаалтыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн вэб хуудсандаа нийтэллээ.   

...
Анд Энерги ХК-д нийцүүлэгчийн үйл ажиллагааны хүрээнд ээлжит ажлыг гүйцэтгэлээ

Манай компани “Анд Энерги” ХК-ийн нийцүүлэгч аудитын фирмээр ажилладаг билээ. Өнгөрөгч долоо хоногт Аудит эрхэлсэн дэд захирал Ч. Нямдоржоор ахлуулсан аудитын баг Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулдаг Анд Энерги ХК-ийн үйл ажиллагаатай танилцан нийцүүлэгчийн үүргийн дагуу хяналт хийгээд ирлээ.  

...
2017 онд борлуулалтын орлогоороо тэргүүлсэн 10 аудитын компаниин нэгээр шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагуудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэж, аудитын үйлчилгээний зах зээлийн багтаамж, үйл ажиллагааны цар хүрээг тогтоон судалгаа шинжилгээ хийдэг билээ. ММНБИ-ээс 2017 оны аудитын зах зээлийн үзүүлэлт болон борлуулалтын орлогоор тэргүүлсэн “ТОP-30” компанийн нэрийг албан ёсоор өөрийн вэб хуудсаараа дамжуулан зарлалаа. 

...
“Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтээс “Аудиторуудын шинэ жил-2017” арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. Жил жилийн энэ баяраар ММНБИ-ээс оны шилдэг компаниудыг шалгаруулдаг уламжлалтай билээ.

...
Мандах Бүртгэл их сургуулийн төгсөлтийн баярт оролцлоо

2017 оны 12 дугаар сар 18-ны өдөр Мандах Бүртгэл Их сургуулийн Магистр, Нягтлан бодох бүртгэл-Англи хэл, Эчнээ хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ МҮЭСТО-ны бага танхимд болж оюутнууд диплом энгэрийн тэмдгээ гардан авлаа. 

...
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ авлаа

2017 оны 12-р сарын 26-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.Тус арга хэмжээн дээр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудиторын Б.Алтантуяа “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ”, аудиторын туслах Д.Бямбадэлгэр “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн эрхийн гэрчилгээ”- гээ гардан авав.

...
Мүүр Стевенсийн Ази, Номхон далайн техникийн хурал 2017

Жил бүр болдог Мүүр Стевенсийн Ази,Номхон Далайн бүсийн техникийн хурал 2017 оны 12 дугаар сарын 07-оос 08-ны өдрүүдэд Хонконг дахь салбарт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлын гол сэдвүүд аудитын гарын авлага, дотоод хяналтын хөтөлбөр, чанарын хяналтын сургалт зэрэг байсан болно. Уг хурлын зорилго нь Ази Номхон Далайн бүсийн орнуудад үйл ажиллагаа явуулж буй Мүүр Стевенсийн гишүүн фирмүүд үйлчлүүлэгчиддээ ижил түвшний чанартай үйлчилгээг үзүүлэх бололцоог хангах явдал юм.

...
Арилжааны албан ёсны нээлт хийлээ

Монголын анхны хувийн хөрөнгийн бирж “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК арилжаагаа албан ёсоор нээж анхны “хонх цохих” нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав, тус биржээр анхны хувьцаагаа арилжсан Анд Энерги ХК-ийн ТУЗ-ын дарга Т.Барс, Од бүртгэл аудит ХХК-ийн ерөнхий захирал У.Оюунаа, дэд захирал Ч. Нямдорж, Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-ны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.

...
Монгол улсын дотоод аудиторуудын форум боллоо

Монголын Дотоод Аудиторуудын Институтээс "Монгол Улсын Дотоод аудиторуудын форум 2017" арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Форумд Улаанбаатар хот, орон нутгийн 85 байгууллагын 200 гаруй дотоод аудит, дотоод хяналтын мэргэжилтнүүд оролцож, дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү форумд манай компанийн дэд захирал Ч. Нямдорж оролцож тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

...
Үнэт цаасны зах зээлийн сургалтанд хамрагдлаа

2017 оны 11 сарын 27-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид, хуульчдад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө.Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна.  

...
Даатгалын аудиторуудын төрөлжсөн сургалт боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт”-ыг зохион байгууллаа.