Search for news

МЭДЭЭ

...
Мүүр Степенс-ийн Ази, номхон далайн техникийн сургалт 2018

Жил бүр болдог Мүүр Степенсийн Ази, Номхон Далайн бүсийн техникийн сургалт 2018 оны 11 дүгээр сарын 26-аас 27-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.  

...
Үнэт цаасны зах зээлийн сургалтад хамрагдлаа

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна.  

...
Монгол улсын эрсдлийн форумд оролцлоо

"Мандал Даатгал" ХК, Голомт банк хамтран “Монгол Улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Ес дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг юм.Энэ удаагийн Эрсдэлийн форум “Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь” болон “2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл” гэсэн сэдвийн хүрээнд явагджээ.

...
Практик сургалт зохион байгууллаа

ММНБИ-ээс зохион байгуулдаг Аудиторын сургалтын хүрээнд  “Аудитын компаниудын үйл ажиллагаатай танилцах” практик сургалт манай компани дээр зохион байгуулагдлаа.  

...
Аудитын байгууллагууд спортоор өрсөлдлөө

Аудитын компаниудын дунд жил бүр болдог уламжлалт спортын тэмцээнийг Хавай спорт центрт “Бид нэг гэр бүл” уриан дор 10 дугаар 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 27 байгууллагын 15 багийн 250 гаруй тамирчид оролцлоо.  

...
Онол практикийн бага хурлаас амжилт арвин ирлээ

Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Онол, практикийн бага хурал”-ыг өнгөрсөн оноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар салбарын яамнаас шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн “Онол, практикийн бага хурал”-ыг 2018 оны есдүгээр сарын 28-нд зарлаж, эрдэмтэн судлаачид, МТА-ны байцаагчид, ТМЗН-ийнхэн болон ТМЗ-ийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөлөл гээд олон хүн илтгэлээ ирүүлснээс шилдэг 11 илгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн байна.

...
Сайн үйлсийн аянд оролцлоо

“Цэцээ Гүн” ротаракт клубээс зохион байгуулсан “Хэрэггүй зүйлсийг хэрэгтэй хүнд” уриан дор зохион байгуулсан “Carebox-13“ сайн үйлсийн аянд манай хамт олон идэвхтэй оролцлоо.

...
А. Батмөнхийн нэрэмжит математикийн олимпиад зохион байгуулагдлаа

2018 оны 9 дүгээр  сарын 29-30-ны өдрүүдэд А. Батмөнх агсны нэрэмжит Математикийн бүсийн олимпиадыг  10 аймаг, дүүргийн багш сурагчдын дунд  4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадыг Монголын Үнэт Цаасны Бирж, Говьсүмбэр аймгийн боловсрол, соёл урлагын газар, Говьсүмбэр аймгийн 1-р сургууль, “А.Батмөнх Сан” ТББ, шавь нар нь хамтран зохион байгуулсан ба ерөнхий ивээн тэтгэгчээр “Од бүртгэл Аудит” ХХК, Монголын Үнэт Цаасны Бирж ХК, Цогт энд Нандин ХХН, Анд Энерги ХК нар оролцсон юм. 2018 оны 9 дүгээр  сарын 29-30-ны өдрүүдэд А. Батмөнх агсны нэрэмжит Математикийн бүсийн олимпиадыг  10 аймаг, дүүргийн багш сурагчдын дунд  4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

...
М. Мөнх-Эрдэнэ хүүд туслах хандивын тоглолт болно

М. Мөнх-Эрдэнэ хүү 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Цусны цагаан эсийн хорт хавдар” өвчнөөр оношлогдож одоо ЭХЭМҮТөвийн Цусны төвд химийн эмчилгээ хийлгэж байна. Герман улсад яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орвол хүү бүрэн эдгэх юм байна.  

...
Олон Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн чуулганд оролцлоо

2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны олон улсын татварын чуулган болж өндөрлөлөө.  

...
Олон улсын чанарын хяналтын шалгалтаар орлоо

Од Бүртгэл Аудит ХХК нь Мүүр Степенс олон улсын сүлжээнд  2016 оны 1 сард элссэн бөгөөд Монгол улс дахь корреспондент фирм юм. Од Бүртгэл Аудит фирм нь Мүүр Степенс Олон улсын бодлогын хорооноос гаргасан шийдвэрийн дагуу сүлжээний бусад бүх фирмийн адилаар Мүүр Степенс Олон улсын сүлжээний Аудитын технологи, гарын авлагыг үйл ажиллагаандаа баримталж, үйлчилгээ үзүүлдэг.

...
Мэргэшсэн ажилтнуудын эгнээ өргөжсөөр байна

2018 оны 06-р сарын 28-нд Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс Мэргэшсэн Зөвлөхийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Тус арга хэмжээн дээр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор Б. Гэрэл “Татварын Мэргэшсэн Зөвлөхийн гэрчилгээ”- гээ гардан авав.