ХУДАЛДАА

Манай фирм нь уул уурхай, цахилгааны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээс эхлээд тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас загвар, гоо сайхан, нефть газрын тосны бүтээгдэхүүн, ном сонин сэтгүүлийн худалдаа гэх мэт маш олон төрлийн худалдааны бизнес эрхлэгч байгууллагуудыг бизнесээ эрсдэлгүйгээр удирдан зохион байгуулахад зөвлөн тусалдаг.

Бид дотоодын худалдааны бизнес эрхлэгчдээс гадна олон улсын франчайзингийн сүлжээний бизнесүүдэд ч мөн үйлчилгээгээ хүргэдэг.

Худалдааны салбар нь технологийн хурдацтай хөгжлөөр бий болж буй боломж болон сорилтууд, гадаад валютын ханшийн хэлбэлзэл, хүчтэй өрсөлдөөн, хэрэглэгчийн үйлчилгээ сайжруулах шаардлагууд гэх мэт олон сорилтууд учирч байна.

Мөн удирдлага зохион байгуулалтын бүтцийн хувьд тогтворжоогүй шинэ тутам үүсэж хөгжиж буй бизнесийн байгууллагуудын хувьд хөгжлийн тодорхой түвшинд хүртэлх хугацаанд тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалт,  санхүүгийн программын оновчтой байдал, захирал, нягтлан бодогчдын ур чадвар зэргээс хамааралтайгаар нягтлан бодох бүртгэл, хяналтын тогтолцоогоо оновчтой болгоход их хугацаа, хүчин чармайлт мөн аудиторуудын туслалцаа зайлшгүй шаардлагатай болж байна.

Ялангуяа олон төрлийн жижиглэнгийн бүтэгдэхүүнийг багцлан худалдан авч импортлон дотоодын зах  зээлд жижиглэнгийн үнээр борлуулах явцад үнэ өртгийн тооцооллыг хийх, нягтлан бодох бүртгэлд бүртгэх, хянах механизмыг оновчтой зохион байгуулаагүйгээс ашиглан залилангийн эрсдэлд өртөх хандлага ихсэх төлөвтэй байна.

Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгохоос эхлээд дотоод хяналтын тогтолцоог үр ашигтайгаар бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо өөрийн байгууллагын онцлогт тохирсон хялбаршуулсан оновчтойгоор боловсруулан мөрдүүлэх, нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, татварын багц хуулийн хэрэгжилтийг практикт хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөх зэргээр харилцагч байгууллагуудынхаа  өсөлт хөгжлийг дэмжин хамтран ажиллаж байна.