Үнэ шилжилт

Үнэ шилжилт
УИХ-аас 2019 оны 3 дугаар сарын 22-ний өдөр шинэчлэн баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар шаардсаны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсад үнэ шилжилтийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Үнэ шилжилт гэж юу?
Үнэ шилжилт гэдэг нь хөрөнгө, удирдлага болон хяналтын хувьд хамааралтай талууд гэрээний нөхцөлийг хамааралгүй талуудын хооронд байгуулагдсанаас ялгаатайгаар тогтоож татварын суурьт нөлөөлөхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондын бараа, үйлчилгээ, биет бус хөрөнгө болон санхүүгийн үйлчилгээний ажил гүйлгээний нөхцөлийг тогтоохыг ҮНЭ ШИЛЖИЛТ гэнэ. Үнэ шилжилтийн ойлголтод үндэстэн дамнасан групп компаниуд болон хуулиар тогтоогдсон харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд татварын суурийг бууруулах зорилготой эсвэл зорилгогүй хийгдсэн хяналтад байгаа ажил гүйлгээг хамруулна.

Жишээ нь: Групп компани нь өөрийн татварын хувь хэмжээ багатай охин компанидаа ашиг шилжүүлэх замаар группийн хүрээнд татварын зардлаа бууруулах үйлдэл юм.
Тухайн зөрүүтэй байгуулагдсан нөхцөлийг арилгаж хамааралгүй талуудын гэрээний нөхцөлтэй ижил түвшинд тохируулж татварын суурийг тооцохыг "Сунгасан гарын зарчим" гэж нэрлэдэг. Хэрэв тухай зөрүүтэй нөхцөл нь татварын суурийг бууруулж байвал үнэ шилжилтийн аливаа тохируулгыг хийхгүй.
 

Хэн үнэ шилжилтийн тайлан гаргах ёстой вэ?

Тайлангийн төрөл Тайлагнах хугацаа Тайлагнах татвар төлөгч Хуулийн үндэслэл 
1 Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан Жилийн эцсийн татварын тайлангийн хамт Харилцан хамааралтай талуудтай гүйлгээ хийсэн бүх компани ТЕХуулийн 38.4 
  • 6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компани (Өмнөх оны борлуулалтын орлого)
  • Группт нэгтгэгддэг, нэгтгэсэн борлуулалт нь 6 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай (Өмнөх оны борлуулалтын орлого)
Гадаадын хөрөнгө оруулалттай
ТЕХуулийн 38.8 
 
2 Дотоод үнэ шилжилтийн тайлан (Local file) Жилийн эцсийн татварын тайлангийн хамт
3 Ерөнхий үнэ шилжилтийн тайлан (Master file) Жилийн эцсийн татварын тайлангийн хамт
4 Улс бүрээрх үнэ шилжилтийн  тайлан (Country by country report) Санхүүгийн жилийн сүүлийн өдрөөс 12 сарын хугацаанд
  • Үндэстэн дамнасан группийн толгой этгээд
  • МУ-д байрладаг группийн оролцогч этгээд
Томилогдсон тайлагнагч этгээд
ААНОАТ хуулийн 27 


Мүүрь танд хэрхэн тусалж чадах вэ?
Монгол Улсын үнэ шилжилтийн шаардлага эрс өөрчлөгдөж, улам нарийн төвөгтэй болж буй энэ үед Мүүрь Аудит ХХК та бүхэнд үнэ шилжилтийн тохируулгыг хийхэд тань тусламж дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улсын үнэ шилжилтийн журам нь татвар төлөгч өөрөө тайлагнаж, нотлох зарчим дээр суурилдаг ба Эдийн Засаг Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (OECD)-аас гаргасан зөвлөмжийг баримталдаг. Сунгасан гарын зарчмын нийцлийн хүрээнд үнэ шилжилтийн баримтжуулалт хийгдээгүй тохиолдолд Монгол Улсын татварын албанаас танай байгууллагад ихээхэн хэмжээний торгууль ногдуулахад хүргэж болзошгүй юм.

Мүүрь Аудит ХХК нь Мүүрь Глобал сүлжээний дэлхий даяарх өргөн сүлжээгээ ашиглан танд үнэ шилжилтийн цогц зөвлөгөөг өгөх болно. Манай үнэ шилжилтийн баг нь Мүүрь Глобал сүлжээний Австрали улсын үнэ шилжилтийн чиглэлээр олон жил мэргэшин ажилласан мэргэжлийн экспертүүдтэй нягт хамтран ажиллаж танд дараах үйлчилгээг үзүүлэх боломжтой.
Үүнд:
  • Үнэ шилжилтийн бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
Бид нэгдмэл, арилжаанд суурилсан арга аргачлал ашиглан танай байгууллагын стратегийг бүхэлд нь тусгасан үнэ шилжилтийн бодлого болон загварчлалыг боловсруулахад тусална. Хэрэгжүүлж болохуйц бөгөөд найдвартай үнэ шилжилтийн бодлогыг бий болгосноороо бизнесүүд татварын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хуулийн эрх зүйн үл нийцлээс үүдэн гарах бэрхшээлийг бууруулах боломжтой юм. Мөн түүнчлэн шаардлагатай тохиолдолд бид танд үнэ шилжилтийн асуудлаар татварын хяналт шалгалтад хамрагдахад  дэмжлэг үзүүлж болно.
 
  • Үнэ шилжилтийн тайлан бэлтгэх, баримтжуулалтын үйлчилгээ
    • Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан
    • Дотоод үнэ шилжилтийн тайлан
    • Ерөнхий үнэ шилжилтийн тайлан
    • Улс бүрээрх үнэ шилжилтийн  тайлан
  • Үнэ шилжилтийн benchmarking үйлчилгээ
Үнэ шилжилтийн тайлан бэлтгэхэд шаардлагатай benchmarking судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн бааз ашиглан, туршлагатай шинжээчдийн багаар хийж гүйцэтгэнэ.