Санхүүгийн тайланг нягтлах ажил

Танд байгууллагынхаа санхүүгийн тайланд болон завсрын үеийн санхүүгийн мэдээлэлд дунд төвшний баталгаа авах хэрэгцээ байгаа бол уг үйлчилгээг сонгох боломжтой.

Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай харьцуулахад аудиторын гүйцэтгэх горим хязгаарлагдсан байдаг учраас аудиторын зүгээс гаргах баталгааны төвшин нь ч мөн бага байдаг.

Гэхдээ Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай харьцуулбал харьцангуй бага хугацаа зарцуулдаг.
Та өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн дараах төрлийн нягтлах гэрээт ажлаас сонгох боломжтой.

Үүнд:

  • Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил: Хараат бус аудитор жилийн санхүүгийн тайланд нягтлах гэрээт ажил гүйцэтгэж, дунд төвшний баталгаа гаргана.
  • Завсрын үеийн санхүүгийн мэдээллийг нягтлах гэрээт ажил: Завсрын үеийн мэдээллийг хараат бус аудитор нягталж, дунд төвшний баталгаа гаргана.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.

Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.