Ажиллах таатай нөхцөл

Ээлтэй байгууллагын соёл
"Мүүрь Аудит" ХХК–ийн үнэт зүйлс нь өндөр чанартай үйлчилгээ, найдвартай байдал, шударга, мэргэшсэн ажилтнуудад оршдог. Тиймээс бид шударга, нээлттэй бөгөөд ажиллагсдадаа чиглэсэн, тэдэнд ээлтэй байгууллагын соёлыг бий болгосон.

Бид ажиллагсдаа хамгийн чухалд авч үздэг учраас ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэдний амжилтыг дэмжих талаар бодлогын хэмжээнд авч үзэн, хэрэгжүүлдэг.

 “Гоё” хамт олон

  • Найрсаг, нийтэч, тусч
  • Залуу, эрч хүчтэй, өөрчлөлт шинэчлэлтийг 
    эрэлхийлэгч баг, хамт олон
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

 Ажиллах уян хатан нөхцөл
Бид ажиллагсдадаа ажиллах уян хатан нөхцөлийг санал болгохыг үргэлж хичээдэг. Ажилтанд шаардлагатай тохиолдолд бид ажиллах цагийг илүү уян хатан байдлаар зохицуулах, гэрээсээ ажиллах боломж олгох, урт хугацааны чөлөө олгох гэх мэт зохицуулалтыг хийж тухайн ажилтанд тохирсон ажиллах нөхцөлийг бий болгодог.

Хэрвээ та "Мүүрь Аудит" ХХК-ийн өндөр мэргэшсэн, эрч хүчтэй, найрсаг багт нэгдэхийг хүсэж байвал дараах Анкет–ийг татан авч өөрийн мэдээллийг бөглөөд recruitment@moore-mongolia.mn хаягаар илгээнэ үү.