Аудитын туслах

Зарлагдсан огноо: 2024/02/20
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024/04/01
Гүйцэтгэх үндсэн үүрэг

Санхүүгийн тайлангийн аудит болон баталгаажуулах гэрээт ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатанд туслах.
 
Үндсэн шаардлага

  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (Төгсөх дамжааны оюутан байж болно.),
  • 3.4 ба түүнээс дээш голч оноотой байх, 
  • Зарчимч, шударга бөгөөд асуудалд бодитоор хандах чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх.

Давуу тал болох үзүүлэлтүүд:

  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Мүүрь Аудит ХХК нь танд дараах боломжуудыг санал болгож байна. Үүнд

  • Олон улсын төвшинд ажиллах мэргэжил, карьерын хувьд өсөн дэвжих боломж,
  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал авах боломж,
  • Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд, баг хамт олон дунд ажиллан суралцах, туршлага хуримтлуулах боломж.

Бүрдүүлэх материал:

  • Байгууллагын вэбсайтын ажлын байр хуудсанд байршуулсан ажилд орох хүсэлтийг бөглөн анкетыг хавсарган илгээх; 
  • Мэргэжлийн дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бусад холбогдох гэрчилгээ, сертификатын хуулбар.

Хөдөлмөрийн нөхцөл:
Цалин: 1,500,000 - 1,700,000

Төрөл: Бүтэн цагийн үндсэн ажилтан

Хэрэв та дээрх ажлын байрыг сонирхож байвал Анкет – ыг татан авч өөрийн мэдээллийг бөглөөд Ажилд орох хүсэлт хуудсанд байрлах хүсэлийг бөглөн анкетаа хавсарган илгээх эсвэл компанийн байран дээр өөрийн биеэр ирж материалаа өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл + 976 7015 0003 дугаарт холбогдоно уу.